Их Монгол улсын хойч үе, түүний үргэлжлэл болсон өнөөгийн Монгол улс, түүний харъяат ардууд бид өөрсдийн бүрэлдэхүүнд байх учиртай Монгол туургатнаа өмгөөлөх ухамсар, үүрэгтэй улс билээ. Түүхийн эрхэнд нухлуулсан Монгол үндэстэн хэдэн хэсэгт тасчуулан хуваалгахдаа гагцxүү МОНГОЛ ёсоо мартаагүй ээ, МОНГОЛ хүнээ байгаагүй ээ! Монгол туургатны чин сэтгэлийн дуудлага, оршин тогтнохын утга учир нь туурга тусгаар Монгол улс нь юм! Монгол улс, түүний ардууд бид Монгол туургатны тулах тулгуур, түших багана нь гэдгээ хэзээ ч мартаж үл болно. Эзэн Чингисийн бадраасан гал голомт, түүний нэгтгэсэн их улсын хэлтэрхий болгоны төлөө бид дуугарах үүрэгтэй, дугтрах зоригтой ард түмэн.
Өмнөд Монголын уудам талд БНХАУ дарлал ноёрхолоо тогтоосноос хойш өвөр Монголчууд маань амьдын зовлонг амссаар ирлээ. Тал нутгаа сэндийчүүлж, малын бэлчээрээ торлуулж, хүний эрх, эрх чөлөөний боогдмол, хавчигдмал хүнд хэцүү нийгэмд оршин тогтнох гэж тэнхээ мэдэн тэмцэж байна. Өнөөгийн Монгол улсын байгаль орчны асуудалд өмнөд Монголын байдал хэдэн арван жилийн өмнө сэрэмжлүүлэх дохио болсоор ирсэн ч өнөөдөр Монгол үндэстэн тэр чигтээ нүүдлийн соёлтойгоо салах ёс хийх харамсалтай цаг мөч айсуй. Эх орондоо эpх дураараа жаргаж байгаа тусгаар улсын ардууд аа, эх нутагтаа эрхээ ч эдлэх эрхгүй, эзлэн түрэмгийлэгчдийн гарт зовж тарчилж буй өвөр Монголчууд аа өмгөөлөн эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо талбайд цуглацгаая!

Цуглаан зохион байгуулагчид