Орос улсын мөрдөн байцаах ерөнхий хороо Индонезид “Сухой Super Jet-100 “ онгоц сүйрсэн хэргээр эрүүгийн хэрэг үүсгээд байна. Үүний зэрэгцээ онгоцын сүйрлийн шалтгааныг олохоор олон улсын мөрдөн байцаалтын ажиллагаа явагдах болно. Хоёр хүчин зүйл онгоцыг осолд хүргэсэн гэдэг дээр бүх шинжээчид нэгдээд байна. Энэ нь цаг агаарын байдал эрс өөрчлөгдсөн болон нислэгийг журмын дагуу зохион байгуулаагүй.
Оросын “Сухой Super Jet -100” онгноц нь 5-р сарын 9 ний өдөр радарын дэлгэцнээс алга болсон юм. Онгоцны хэсгүүдийг маргааш өглөө нь олсон. Хөлөг онгоц Индонезийн нийслэл Жакарт хотоос холгүй орших Салак уулнаас олдсон юм. Онгоц уулан дээгүүр нисч өнгөрөхөд хэдхэн метрийн зай дутсан байжээ. Ингээд онгоц уулын намдуу газрыг мөргөн унажээ. “Сухой Super Jet -100” онгоц нь Азийн зургаан орноор үзүүлэх нислэг хийж байв. Уг онгоцыг 2009 онд үйлдвэрлэсэн байв. 500 удаагийн нислэгээр, нийт 800 цаг нисчээ. Харамсалтай нь ослоор дууссан үзүүлэх нислэгийн үеэр онгоцнд онгоцыг худалдаж авах гэж байсан чадвхитай худалдан авагч болох индонезийн нисэх компаний төлөөлөгчид байжээ.
Онгоцыг үйлдвэрлэхэд алсын томоохон тээврийн хэрэгсэлүүдэд ашиглагддаг технологиудыг ашигласан гэж “Авиапорт.ру” порталын ерөнхий редактор Олег Пантелеев ингэж тайлбарлаж байна: «Энэ нь нэг талаас зорчигчдын хувьд онгоц нь маш тав тухтай байх бөгөөд нөгөө талаас гэвэл, суурилсан техникийн шийдэлүүд нь нислэгийн компанид техникийн засвар үйлчилгээнүүдийг нилээд зайтай явуулах буюу эдийн засгийн хэмнэлттэй байх ёстой байв. Өөрөөр хэлбэл, нилээд хэдэн шинэ зүйлүүдийг нэвтрүүлснээр, онгоц гадаадын өрсөлдөгч нараас давж гарах ёстой байв. Онгоцыг удирдах системд нилээд хэдэн шинэ зүйлүүд нэвтэрсний дотор онгоцыг жолоочийн алдаанаас хамгаалах болон онгоцыг дээд зэргийн аюулгүй болгосон юм» гэж хэлсэн.
Иймд гомдлыг юуны өмнө индонезийн талд гаргах нь зүйтэй болов уу гэж онгоцны туршигч нисэгч Магомед Толбоев ярьж байна: «Нэг л шалтгаан байна тэр бол нислэгийг муу зохион байгуулсантай холбоотой. Тэнд бид нисч байсан, тэр бол маш хүнд бүс нутаг. Цаг агаар эрс өөрчлөгддөг, дэргэд нь Энэтхэгийн далай болон Номхой далай оршдог, галт уулын цуваа уул байдаг. Тэнд нисэхэд их хүнд. Нислэгийг маш зохион байгуулалттай, сайн зохион байгуулах ёстой. Учир нь онгоц бол манантайд нисэээгүй шүү дээ, гэтэл нисэгчид нь өмнө уул байна гэж мэдэж л байгаа шүү дээ» гэж хэллээ.
Өнөөдөр осол гарсан газар аврагчид ажиллаж байна. Харамсалтай нь, одоо амьд хүн бараг л олдохгуй байх. “Сухой Super Jet -100” онгоцнд хэдэн хүн сууж явсан нь одоо болтол оньсого хэвээр байна. Янз бүрийн мэдээнээс үзвэл, онгоцнд 40-55 хүн явсан аж. Оросын иргэн найман хүн байсан бөгөөд тэдгээр нь нисэх багийнхан болон “Сухой” компаний төлөөлөгчид байжээ.