logo
Засгийн газрын нээлттэй өдөрлөгт урьж байна

Засгийн газрын нээлттэй өдөрлөгт урьж байна

2012/05/11
Монгол Улсын Засгийн газар  ард түмэндээ тайлангаа тавьж байна. ”Ардын Засаг-Ард түмэнтэйгээ хамт” аяны хүрээнд бүх яамдын нээлттэй өдөрлөгийг  энэ  сарын 11-ы баасан гаригийн 13  цагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.  Иргэнд энэхүү өдөрлөгөөс бүх төрлийн лавлагааны захиалга өгч болох бөгөөд орон сууцны хөтөлбөр, иргэний үнэмлэх, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, ажлын байр, гадаадад байгаа иргэдийнхээ тухай болон Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй олон арга хэмжээний тухай мэдээллийг нэг цэгээс хүлээн авч болох юм.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш