logo
Кэмп-Дэвидийн Их 8-ын уулзалтад В.Путин оролцохгүй

Кэмп-Дэвидийн Их 8-ын уулзалтад В.Путин оролцохгүй

2012/05/12
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Оросын төрийн тэргүүн Владимир Путин Кэмп-Дэвидэд зохиогдох “Их наймын” ДХУ-д оролцохгүй шийдвэр гаргасанд хүндэтгэлтэй хандлаа гэж Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жэй Карни мэдэгджээ. Түүний ярьснаар, хоёр удирдагч “утсаар сайн харилцан ярилцсан ”ажээ. АНУ-ын ерөнхийлөгч Оросын ерөнхий сайд Дмитрий Медведевтэй “Их наймын “ ДХУ дээр болон ерөнхийлөгч Путинтэй нэг сарын дараа “Их хорийн” ДХУ дээр уулзана гэдэгт найдаж байна гэв. Пүрэв гаригт Владимир Путин 5-р сарын 18,19-ний өдрүүдэд АНУ-д явагдах “Их наймын “ ДХУ-д шинэ засгийн газрын бүрэлдэхүүний асуудлаар зөвлөгөө явуулах шаардлагатай тул оролцохгуй болох нь тодорхой болсон юм. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш