МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугар УЕП Д.Дорлигжав, 2-р эмнэлгийн дарга Г.Баясгалан, Нийслэлийн прокурорын хууль цаазны итгэмжит зөвлөх н.Бат-Орших, Хяналтын прокурор О.Мөнхбаатар нарт анхааруулга хүргүүлжээ.
Уг анхааруулгад “Хууль бусаар хоригдож буйг эсэргүүцэн танай байгууллагад хандаж 5 шаардлага тавьж хуурай өлсгөлөн зарласан миний эцэг Намбарын Энхбаяр нь Нэгдсэн II эмнэлэгт байгаа бөгөөд түүнийг хуулиар эрх олгогдоогүй албан тушаалтнуудын тушаал, заавар, шийдвэрээр албадан эмчилгээнд оруулснаас түүний амь нас болон эрүүл мэнд нь хохирсон тохиолдолд Төрийн 3 өндөрлөгт хүргүүлсэн хүсэлт, бичгийн хариу, тавьсан 5 шаардлагын 1 болох хууль бусаар хорьсныг цуцал гэсэн шаардлагын хариуд тооцож, хэрэгт шууд хяналт тавьж буй танай байгууллага болохын хувьд Та бүхнээс амь насыг нь нэхэж, таньтай хариуцлага тооцох болно.
Та бүхнийг миний эцгийн эрүүл мэндтэй холбоотой асуудалд албан үүргээ ёс төртэй биелүүлж, миний эцэгтэй хүнлэг, энэрэнгүй, хүндэтгэлтэй хандаж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, өөртөө үүрэх хариуцлагаа ухамсарлан ажиллаж, эрх баригчдын гар хөл болохгүй, тэднээс хараат бус байдлаар хуулийн хүрээнд бие даан ажиллахыг хүсэж, энэхүү анхааруулгыг албан ёсоор хүргүүлж байна.
Н.Энхбаярын хүү Э.Батшугар” гэжээ.