Нийгмийн даатгалын ерөнхий газар энэ сарын 8-наас эхлэн шинээр төрсөн хуүхдүүдэд эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг олгохгүй байхаар болжээ. Мөн өмнө нь даатгалын гэрчилгээгээ гээсэн болон авч чадаагүй байгаа 0-16 насны хүүхэд гэрчилгээ дахин авах шаардлагагүй бөгөөд төрсний гэрчилгээгээрээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжтой юм. Товчхондоо бол эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь төрөөс хариуцдаг иргэдийн даатгалын гэрчилгээг бусад албан ёсны баримт бичигтэй хамтатгах зорилгоор 16 хүртэлх насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг төрсний гэрчилгээтэй адилтган үздэг болсон гэсэн үг юм.
Эх сурвалж: "Улаанбаатар таймс"
Эх сурвалж: "Улаанбаатар таймс"