logo
Роберт Фрийдландын зараалаар Голдсмит гэгч этгээд Н.Энхбаярыг хаацайлахаар Монголд иржээ

Роберт Фрийдландын зараалаар Голдсмит гэгч этгээд Н.Энхбаярыг хаацайлахаар Монголд иржээ

2012/05/12
2012 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд монголчуудын танихгүй нэг хүн хөл тавьсан нь дэлхийд зартай болоод байгаа лорд Петер Голдсмит гэдэг нөхөр байв. Тэрбээр манай улсад юуны учир ийнхүү яаран сандран ирсэний учиг удахгүй тайлагджээ. Энэ хүн их хэмжээний хөлс авч байж элдэв хэрэг түвэгт орооцолдсон томоохон олигархиудын ашиг сонирхлыг хамгаалдгаараа зартай нэгэн гэдгийг Баруунд аль хэдийнэ мэддэг болсон аж. Өдгөө Debevoise & Plimpton гэдэг нэртэй Америкийн өмгөөллийн товчооны Европ дахь төлөөлөгчөөр ажиллаж байгаа тэрбээр өмнө нь Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улсын ерөнхий прокуророор ажиллаж байжээ. Түүний өмгөөлж, хаацайлж байсан хүмүүсийн дотор ОХУ-ын зартай луйварчин болох Борис Березовский, Белорусын өнөөгийн дарангуйлагч Александр Лукашенко, түүнчлэн хууль бусаар зэвсгийн наймаа хийсэн хүмүүс багтдаг юм.

Петер Голдсмит ноёнтон манай улсад сэтгэлийн дуудлагаар ирсэнгүй. Тэрбээр үлэмж их хэмжээний төлбөр авч экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг өмгөөлөхөөр шийдсэн аж. Тогтоогдоод байгаагаар одоогоор долоон тэрбум төгрөгийн улсын хөрөнгийг үнэгүйдүүлж, шамшигдуулсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон ноён Н.Энхбаярыг өмгөөлж, хаацайлахаар ирсэн гэдгээ тэрбээр зарлан хуралдуулсан хэвлэлийн бага хурлын үеэр ойлгуулсан билээ. Өөрийгөө олон улсын хүний эрхийн хуульч хэмээн цоллосон энэ этгээд хэн их мөнгө өгнө, түүнд үйлчилнэ гэсэн зарчимдаа үнэнч нэгэн гэдгээ харуулаад авлаа. Тэр манай улсад нэг ч хонолгүй үүр, шөнийн заагаар буцаад нисч одов. Түүний зорилго юу байв аа? Экс Ерөнхийлөгчийн гэр бүл түүнд өмгөөллийн хөлс өгсөн байж таарахгүй. Тэгвэл бөөн асуудал дэгдэнэ гэдгийг тэд дэндүү сайн мэдэх улс. Эх сурвалжуудын өгүүлж байгаагаар Голдсмитын ажлын хөлсийг манай улсын байгалийн баялагт хоёр гараа сугаа хүртэл дүрсэн хэрмэл бизнесмэн Роберт Фрийдланд төлсөн байх өндөр магадлалтай гэнэ. Удахгүй асуудал улам тодорхой болох биз ээ.
А.Харанга
/www.wikimon.mn/ 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш