МАХН-ын дарга Н.Энхбаярын гэр бүл Улсын Ерөнхий шүүгч Ц.Зоригтод ханджээ. Н.Энхбаярын гэр бүлийнхэн Улсын Ерөнхий шүүгч Ц.Зоригтод хандан түүний амь нас эрсэдвэл хэн хариуцах тухай хатуухан сануулсан хүсэлтийг өнөөдөр илгээсэн байна. МАХН-ын дарга Н.Энхбаярын гэр бүлийнхэн Хууль бусаар хорих шийдвэрээ цуцлахгүй байгаа таньд хамаатай хэмээн Улсын Ерөнхий Шүүгч Ц.Зоригтод хандан мэдэгдэл хүрүүлсэн байна. Энэхүү хатуухан үгтэй мэдэгдлийг бид бүрэн эхээр нь нийтлье.
Тус мэдэгдэлдээ “Хууль бусаар хоригдож буйг эсэргүүцэн танай байгууллагад хандаж 5 шаардлага тавьж хуурай өлсгөлөн зарласан Намбарын Энхбаяр нь Нэгдсэн II эмнэлэгт байгаа бөгөөд Н. Энхбаяр нь нэн даруй хууль бусаар цагдан хорьсон шийдвэрийг цуцлаагүй тохиолдолд өлсгөлөнг зогсоохгүй гэсэн хатуу байр суурьтай байна.Түүний эрүүл мэндийн байдал нь хүнд байна. Н.Энхбаяр нь хуурай өлсгөлөнг зогсоохгүй байгааг харгалзан хэвийн эмчилгээг яаралтай эхлүүлэх шаардлагатай байна. Гэхдээ ямар нөхцөлд, ямар аргаар эмчилгээ хийгдэхээс шалтгаалан эмчилгээний үр дүн гарах болно.Хуулийн байгууллагуудаас үзүүлсэн удаа дараагийн хүчирхийлэл, түүнтэй харьцсан хууль бус үйл ажиллагаа нь энэ хүнийг сэтгэл санааны хүнд дарамтанд оруулсан билээ. Дахин аливаа этгээдийн хүч хэрэглэсэн үйлдлийг Н. Энхбаяр нь үл тэвчин сэтгэл санааны хүчтэй цочролд орж, цус харвах, зүрх нь хаагдах магадлал өндөр байна. Хуулиар эрх олгогдоогүй албан тушаалтнуудын тушаал, заавар, шийдвэрээр болон албадан эмчилгээнд оруулах, хүч хэрэглэснээс Н. Энхбаярын цусны даралт харвасан, зүрх нь зогсож хаагдсан, бусад сөрөг нөлөөгөөр амь насаа алдсан, түүний эрүүл мэнд хохирсон тохиолдолд Төрийн 3 өндөрлөгт хүргүүлсэн хүсэлт, бичгийн хариу, тавьсан 5 шаардлагуудын нэг болох “Хууль бусаар хорьсныг цуцал” гэсэн шаардлагын хариу гэж үзэх болно. Хэрэгт шууд хяналт тавьж буй Улсын Ерөнхий Прокурорын байгууллага, Улсын Ерөнхий Прокурорын албан тушаал хашиж буй Танаас амь насыг нь нэхэж, таньтай хариуцлага тооцох болох мэдэгдэж байна.Таныг Н.Энхбаярын эрүүл мэндтэй холбоотой асуудалд албан үүргээ ёс төртэй биелүүлж, өлсгөлөн зарласан иргэнтэй хүнлэг, энэрэнгүй, хүндэтгэлтэй хандаж харьцах, өргөсөн тангарагтаа үнэнч байж, өөртөө үүрэх хариуцлагаа ухамсарлан ажиллаж, эрх баригчдын гар хөл болохгүй, тэднээс хараат бус байдлаар хуулийн хүрээнд бие даан ажиллахыг хүсэж, хууль бусаар цагдан хорьсон шийдвэрийг нэн даруй цуцлах саналыг шүүхэд хүргүүлэхийг хүсэж, Намбарын Энхбаярын амь насыг хариуцуулах тухай албан ёсны энэхүү бичгийг хүргүүлэв гэжээ. Танай Нийслэлийн прокурор нь УДШ-ийн шүүгч нар албан томилолтоор хөдөө орон нутагт ажиллаж буйг мэдсээр байж, Н.Энхбаярын амь насыг хариуцах хариуцлагаас санаатайгаар зайлсхийн До.Чулуунбаатар, Н.Энхбаяр нарт холбогдох эрүүгийн 21147024 тоот хавтаст хэргийг 2012.05.10-ны орой харъяалал тогтоолгохоор УДШ-д хүргүүлсэн байна. Тус шүүхийн шүүгчид дээрх шалтгаанаар 2012.05.14-нийг хүртэлх хугацаанд ажиллахгүй нь тодорхой байх тул Н.Энхбаярын амь насыг Та, танай прокурорын байгууллагад хариуцуулах болохыг сануулж байна гэсэн мэдэгдлийг хүргүүлжээ. Иймд Н. Энхбаярыг хууль бусаар цагдан хорьсон шийдвэрийг нэн даруй цуцлахыг шаардаж байна Хүсэлтийг хүлээн авч хуульд заасан журмаар яаралтай шийдвэрлэн өгнө үү гэсэн байна.
Н.ЭНХБАЯРЫН ГЭРГИЙ О.ЦОЛМОН
Н.ЭНХБАЯРЫН ХҮҮ Э.БАТШУГАР
ӨМГӨӨЛӨГЧ О.БААСАНХҮҮ
Б.ОЮУНБИЛЭГ гэжээ.