14 сарын турш засгийн газрын эсрэг тэмцэл мөргөлдөөн, эмх замбараагүй байдал үргэлжилж байгаа Сири улсад парламентын сонгууль явагдлаа. 7 мянга гаруй нэр дэвшигчид Парламентын 250 суудлын төлөө өрсөлдсөн. Мөргөлдөөн гарахгүй байгаа хотуудын иргэд сонгуульд идэвхитэй оролцож байна. Уг нь гадны ажиллагчид уг сонгуулийг сөргөлдөгч талууд хямралаас гарах, зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох улс төрийн арга зам, улс төрийн шинэчлэл хийх гол алхам гэж харж байгаа. Гэхдээ зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Хама, Амуда зэрэг хотод эрх баригчид сонгуулийг луйвардаж, хүмүүсийн өмнөөс санал өгч байгаа бичлэг олонд ил болсооор байна. Тиймээс босогчид болон сөрөг хүчин сонгуульд орлцохоос татгалзаж, эсэргүүцлээ илэрхийлээд байна. Босогчид гудамж талбайгаар явж иргэдийг санал өгөхгүй байхыг уриалж байна. Тэд мөн гудамжинд ухуулга хуудас нааж, засгийн газрын эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцож, амиа алдсан 9 мянга гаруй хүний амийг эрх баригчдаас нэхэж байна. Амиа алдсан тэмцэгчид жинхэнэ парламентын сонгуульд нэр дэвшигчид, ардчилал эрх чөлөөний төлөө тэмцэгчид байх ёстой байсан гэсэн утгатай ухуулга хуудас тарааж байна. Өнгөрсөн 4-р сард сөргөлдөгч талууд НҮБ-ын тусламжтайгаар гал зогсоох тохиролцоонд хүрсэн. Гэсэн ч дайн мөргөлдөөн үргэлжилсээр байна. Ерөнхийлөгч Башар Ассадад одоохондоо цэргийн дэмжлэг байгаа учир босогчдын эсрэг хүч хэрэглэсээр байна. Босогчид Ассадыг засгийн эрхнээс буутал тэмцэнэ гэж байгаа бол Башар Ассад гадны улсуудын гар хөл бологч зэвсэгт бүлгүүд улс оронд нь эмх замбараагүй байдал үүсгэж байна гэж үзэж тэдний эсрэг хүч хэрэглэж байгаа юм. Харин олон улс судлаачдын үзэж байгаагаар АНУ болон ОХУ-ын ашиг сонирхол, геополитикийн зөрчлөөс болж уг улсын хямрал шийдэгдхгүй цаг алдаж байна. Төлөөсөнд нь хүний амь үрэгдсээр байна гэж үзэж байгаа юм.
Shuum.mn
Shuum.mn