АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ойртох тусам улс төр ид халж байна. Бүгд Найрамдах намаас (БНН) нэр дэвшигч Мит Ромни энэ удаад Обамагийн эсрэг ээлжит дайралтаа хийлээ. Тэрээр Обамагийн харалган бодлогооос болж ажилгүйдлийн төвшин буурахгүй, эдийн засгийн өсөлт удаашрилтай байгааг шүүмжилсэн байна. АНУ-ын ажилгүйдлийн төвшин 8.1 хувьтай байна. Ромни хэвлэл мэдээлэл ашиглан ээлжит дайралтаа хийлээ. Тэрээр 2008 оноос хойшхи бүх мэдээ мэдээллийг ашиглан Обамагийн буруугаас болж, Америкчууд ажилгүй болж байна. Ажилгүйгээсээ болж зээлээ төлж чадахгүй, орон байр, гэр оронгүй болж байна гэж шүүмжилж байна. Обамагийн сонгуулийн кампанит ажлын зөвлөх Дэвид Акселрод дайралтаа Ромнигийн эсрэг бус харин БНН-ын стратегич Карл болон Коч нарын эсрэг чиглүүлэх ёстой гэж үзэж байна. GW-гийн урьдчилсан санал асуулгаар Ромни 48 хувьтай, Обама 47 хувийн санал авах магадлалтай буюу тэдний саналын зөрүү маш ойрхон байна. Харин USA TODAY компанийн санал асуулгаар Ромни 45 хувь, Обама 47 хувь буюу Обама илүү гарсан байна. Энэ удаагийн сонгуульд эдийн засгийн өсөлтийн асуудал голлож яригдаж байна. Өөрөөр хэлбэл хэн нь эдийн засгийн зөв бодлого гаргаж тавьсан нь ялах магадлалтай байна. Обама томоохон корпорациудын татварыг нэмэгдүүлэхээр амлаж, корпорациуд бол хүн биш. Харин хүн бол хүн зэргээр бодлого хөтөлбөрөө сурталчилж байгаа. Обама зартай алан хядагч асан Осама Бин Ладенг олж устгаснаараа сурталчилгаагаа явуулж байгаа бол Ромнигийн талынхан Бин Ладенг устгасан нь Обамагийн үүрэг байсан. Түүгээрээ сурталдах хэрэггүй гэж үзэж байгаа юм. Охайо мужид болсон Мит Ромнигийн сурталчилгааны үеэр нэгэн эмэгтэй Ромнигийн нэр хүндийг гутаасан, түүн рүү дайрсан асуулт асуусан байна. Гэсэн ч Ромни улс төрчийнхөө авьяасыг гаргаж, хүн болгон өөрсдийн гэсэн үзэл бодолтой. Би хэн нэгний асуусан асуултыг засах эсвэл зөвтгөх шаардлагагүй гэж аятайхан тайлбарлаад гарч одсон байна. Гэх мэтчилэнгээр Америкийн улс төр ид ширүүсч байна. Улс төр энэ маягаар явсаар 11 сард Ерөнхийлөгчийн сонгууль болно. Ялалт байгуулсан нь ирэх 1 сард тангараг өргөж Цагаан ордны эзэн болох юм.
Shuum.mn
Shuum.mn