Колумбын Хувьсгалт Армийн хүчин буюу ФАРК нэрээрээ алдартай зэвсэгт бүлэглэл хар тамхины эсрэг цэргийн ажиллагаа явуулж байсан аюулгүй хүчнийхэн лүү дайрч, мөргөлдөөний үеэр 7 цагдаа алагдаж, 17 хүн шархадсан байна. Харин цагдаа нар нэг ФАРК-ийн гишүүнийг устгаж, тавыг баривчилсан байна. ФАРК бүлэг Францын сэтгүүлчийг барьцаалсан хэвээр байгаа. Тэд түүнийг дайны гэмт хэрэгтэн гэж мэдэгдсэн юм. Харин НҮБ-ын ажилтнууд түүнийг суллуулахаар ажиллаж байна. НҮБ-ийн ахлах ажилтан Гватемалын иргэн Франк Ла Рүгийн мэдэгдсэнээр,ФАРК бүлэг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг дэмжих, хамгаалах тухай НҮБ-ын хууль дүрмийг дээдэлж сэтгүүлч Ланглуаг дайнд оролцоогүй энгийн иргэн гэж үзэн түүнтэй иргэн хүний харьцах ёстой гэжээ.ФАРК-ын мэдэгдэж байгаагаар тэд 4-р сарын 28-нд Колумбын аюулгүйн хүчний эсрэг цэргийн ажиллагаа явуулж байх үеэр Ланглуа цэргийн хувцас өмссөн байсан. Түүний даалгавар хар тамхи мансууруулах бодисын лабораторийг устгах байсан. Ланглуа бол зүгээр колумбын армийн халхавч байсан гэж үзэж байгаа юм. Гэхдээ түүнийг дүрэмт хувцас өмсөн цэргийнхэнтэй хамт явсан шалтгаан нь уг бүст нэвтрэх эрх авах байсан. Бүх зүйл хуулийн дагуу явагдсан гэж Ла Рү мэдэгдсэн байна. Мөргөлдөөний үед Ланглуа энгийн иргэн гэдгээ батлахын тулд цэргийн малгай болон сум нэвтэрдэггүй хантаазаа тайлсан гэж колумбын Батлан хамгаалахын сайд мэдэгдсэн байна. Мөн Ланглуаг баазаас явахыг харсан бусад цэргүүдийн баталж байгаагаар, түүний өмсөж байсан дуулга, хантааз нь бусад цэргүүдийнхээс огт өөр ялгаатай байсан гэнэ. Ланглуа нь 35 настай, “Франц 24” телевизийн томилолтоор явж байсан. Мөн Колумбын Ле Фигаро сонинтой хамтарч ажилладаг нэгэн юм байна. Тэрээр колумбд 10 гаруй жил ажиллаж байсан байна. ФАРК зэвсэгт бүлэглэл нь 1964 онд байгуулагдсан бөгөөд өөрсдийгөө империализмын эсрэг Марксист-Ленинист зүүний үзэл сурталтай гэж үздэг. Ойролцоогоор 8000 гаруй зэвсэгт дайчидтай гэсэн тооцоо бий. Тэд Колу,бын газар нутгийн 30 гаруй хувийг хяналтандаа байлгаж одоогийн ардчилсан засгийн газрыг барууны гар хөл болсон гэж үзэн тэдний эсрэг партизаны дайн явуулдаг юм. Харин АНУ тэргүүтэй барууны хэд хэдэн улс тэднийг террорист бүлэг гэж үздэг юм. Сүүлийн жилүүдэд энэ бүлэглэл нь командлагч Алфонсо Каногоо алдсанаас хойш зохион байгуулалт нь суларч, муудсан. ФАРК-аас засгийн газартай энхийн хэлэлцээр хийх хүсэлт гаргаж байсан. Гэхдээ Колумб улсын ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос хэлснээр тэд “хүн барьцаалж мөнгө нэхэхээ зогсооно” гэсэн амлалтаа биелүүлэхгүй байгаа. Тэдний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байгаа учир энхийн хэлэлцээр хийх боломжгүй гэсэн байр суурин дээрээ хатуу зогсож байгаа юм байна. ФАРК нь хамгийн сүүлд тэдний нэрлэснээр “улс төрийн хоригдол” гэгдэх цагдаа болон цэргийн 10 хүнийг суллажээ. Фарк бүлэг тэднийг 14 хүртэл жил барьцаалж, хориод байсан юм.