logo
Хятад болон Филиппин улсуудын харилцаа улам хурцдаад байна

Хятад болон Филиппин улсуудын харилцаа улам хурцдаад байна

2012/05/12
Дэлхийн хамгийн том армитай Хятад улс газар нутгийн маргаанаа цэргийн хүчээр шийдэж магадгүй болоод байна. Глобал Таймс сэтгүүлийн нүүр хуудсанд Коммунист намын мэдэгдэл гарсан байна. Хятадууд Филиппин улс өдөөн хатгасаар байвал энхийн хэлэлцээр, тайван байдал талаар өнгөрнө гэсэн утга бүхий мэдэгдэл гарчээ. 2 улс Өмнөд Хятадын тэнгист орших Ван Еэн арлыг өөрсдийнх хэмээн зарлаж бие биедээ дипломат шахалт үзүүлж эхлээд байгаа юм. Хятад улс Филиппин иргэдийг Дундад улсад нэвтрэхийг хориглоод байгаа. Уг арал эртнээс 2 улсын загас агнуурын бүс нутаг байсан. Харин сүүлийн хэдэн жилд арлын орчим газрын тос илэрсэн нь 2 улс арлыг өөрсдийн болгох өрсөлдөөн эхэлсэн юм. Өнгөрсөн сард Филиппины харуулын онгоц уг арлын орчим Хятадын загасчдын онгоцыг саатуулснаар 2 улсын харилцаа хурцадмал байдалд хүрсэн юм. Хятадын тал уг арлыг 13 р зуунаас хойш мэдэлдээ аван загас агнасаар ирсэн гэж үздэг. Харин Филиппины тал уг арлыг Нийслэл Манила хотоос баруун тийш 200 км-т орших олон арлуудынх нь нэг хэсэг. 18-р зуунаас хойш Филиппинчүүд уг арлыг эзэмшиж эхэлсэн гэж үздэг юм. Хятадын тал Филиппины өдөөн хатгалаг хэрээс хэтэрч байна. Тэд арлын маргааныг эхлүүлж, хурцадмал байдлыг үүсгэлээ гэж мэдэгдээд байгаа. Харин Филиппины ерөнхийлөгч Хятадыг “Савраа тат” гэсэн мессежийг тэдэнд илгээгээд байгаа юм. Хятадын төв телевизээр болзошгүй зэвсэгт мөргөлдөөнд Дундад улс бэлтгэж байгаа талаар мэдээлсээр байгаа. Ван Еэн бол маргаантай байгаа бусад олон арлуудын зөвхөн нэг хэсэг нь л юм. Хятадын хувьд уг арлаас гадна бусад хөршүүдтэйгээ зөндөө маргаантай арал байгаа. Зарим Хятадын судлаачид бүр Ван Еэн арал байтугай Филиппинын газар нутаг түүхийн туршид Дундад улсын нэг хэсэг байсаар ирсэн гэж тайлбарлаж, телевизээр цацаж байгаа нь Филиппинчүүдийн дургүйг хүргэж байгаа. АНУ холбоотныхоо үүргийн дагуу Филиппиныг хамгаалах үүрэгтэй. Тиймээс ч саяхан АНУ Филиппины тэнгисийн хүчинтэй хамтран Өмнөд Хятадын тэнгист цэргийн сургууль хийсэн. Хятадын хамгийн сүүлд гаргасан нэвтрүүлгээр Хятадын тал Обамад хандаж 2 улс дайтахуу? Бүх сонголт таны гарт байна гэсэн утгатай мессежийг илгээсэн байна.
Shuum.mn 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш