Дэлхийн олон улсад ЕБС, Их дээд сургуулиудын төгсөлтийн болон элсэлтийн шалгалтууд тун удахгүй болох гэж байна. Оюутан сурагчид шалгалтандаа бэлдээд завгүй байгаа. Зарим оюутнууд өдөржин шөнөжин хичээлээ давтаж, нойроо хүргэхгүй, ядрахгүйн тулд кофе, эсвэл эрч хүч өгдөг ундаа, шингэн зүйлс ууж байгаа. Харин Хятадын Хубей мужын оюутан сурагчдын хувьд шалгалтанд орохынхоо өмнө нэгдсэн байдлаар Ай-ВИ Дрипс буюу судсаар амин хүчил хийлгүүлж байна. Хятадын хувьд элсэлтийн шалгалт өгнө гэдэг хамгийн хэцүү, хатуу, шалгуур өндөртэй. Мөн өрсөлдөгч ихтэй байдаг учир сайн бэлдэх шаардлагатай болдог. Хүний биед хэрэгтэй амин хүчин тариулснаар хүний сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлдэг. Хичээл давтаж байхдаа алдсан энергийг нөхдөг. Цаашлаад хүний биеийг эрүүл байлгадаг учир учир холбогдох хүмүүс хориглохгүй байна. Тиймээс мужийн эрх баригчид зохион байгуулалттайгаар амин хүчин тарихыг зөвшөөрөөд байна. Хятадын зөвхөн эх газарт л гэхэд 2300 орчим их дээд сургууль үйл ажиллагаа явуулж, 20 орчим сая оюутан тэдгээрт суралцаж байна. 1990-ээд онд услын сургуулиуд их байсан бол 2000-аад оноос хувийн их дээд сургуулиуд олноор бий болжээ. 20 сая орчим оюутны 6 хувь нь одоогоор хувийн их дээд сургуульд суралцаж байна гэсэн судалгаа байдаг байна. Хятад улсын боловсролын системийн чанар дээшилж, Хятад хэл дэлхийн худалдааны хэл болж байгааг тооцон мөн хямдыг нь бодон Европ болон АНУ-ын иргэд Хятадад ихээр ирж суралцаж байна.
Shuum.mn
Shuum.mn