logo
Яг одоо МАН-ын бүлэг шуурхай хуралдаан хийж, Элбэгдорж мэдэгдэл хүргүүлэх гэж байна

Яг одоо МАН-ын бүлэг шуурхай хуралдаан хийж, Элбэгдорж мэдэгдэл хүргүүлэх гэж байна

2012/05/12
Н.Энхбаярын гэргий О.Цолмон болон Н.Энхбаярыг дэмжигчид Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл болоод Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав, Хуульзүйн сайд Ц.Нямдорж  болон албаны бусад хүмүүст шаардлага хүргүүлсэн. Түүнчлэн “Эмнести интернэшнл” Хүний эрхийн байгууллагаас нэн даруй суллахыг шаардсан мэдэгдэл 21 цагт хэвлэлийн хурал зарлан гаргасан юм. Харин яг одоо  буюу 22 цаг 20 минутын орчим Төрийн ордонд МАН-ын бүлэг шуурхай хуралдахаар гишүүдээ цуглуулж эхлээд байна. Мөн МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдэгдэл хүргүүлнэ гэх мэдээлэл байгаа бөгөөд Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл ч хуралдахаар болоод байгаа юм байна. Бид дээрх хурлуудаас гарсан шийдвэрийг шуурхай мэдээлэх болно.
Э.Болор
www.shuum.mn

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш