МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал өчигдрөөс эхлэн ноцтой хүндэрч байсан бол хамгийн сүүлийн мэдээгээр түүний биеийн байдал туйлын хүнд байна гэнэ.
Эх сурвалжийн мэдээлснээр өнөөдөр үдээс хойш түүний бие эрс муудсан гэнэ. Дөнгөж сая МАХН-ын нарийн бичгийн дарга Ч.Улаан мэдээлэл хийлээ. Өнөөдөр Ерөнхийлөгчтэй гурван удаа уулзсан байна. Мөн дараагаар нь Улсын дээд шүүхийн шүүгч н.Зоригттой уулзаж батлан даалтанд гаргах мэдэгдлээ хүргүүлсэн байна.
Ерөнхийлөгчийн талаас МАХН-ын дарга нарт хандаж Н.Энхбаярыг өлсгөлөнгөө зогсоохыг та нар намаасаа шаардах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлжээ. Энэ саналыг нь хүлээн авч МАХН болон МҮАН-ын удирдлагууд санал нийлж намынхаа даргад хандаж хүсэлт илгээхээр боллоо. Энэхүү хүсэлтэнд: Шудрага ёсны төлөө өлсгөлөн зарлаж байгаа таныг бид бүгд намынхаа нэрийн өмнөөс өлсгөлөнгөө зогсоохыг хүсэж байна гэжээ. Ингээд тэрхүү бичгээ намынхаа даргад хүргүүлэхээр боллоо.
А.ТӨМӨР