logo
 Болгарын элчинг хулгайлахыг оролджээ

Болгарын элчинг хулгайлахыг оролджээ

2012/05/14
Үл таних этгээдүүд бямба гаригт Йеменд суугаа Болгарын элчинг хулгайлахыг оролсон гэсэн дипломат эх сурвалжийн мэдээг иш татан орон нутгийн ХМХ-үүд мэдээлсэн байна. Гэргийнхээ хамт машинд явсан дипломатчийг зэвсэглэсэн гурван этгээд хулгайлахыг оролдсон байна. Тэд хулгайлж чадахгүйгээ мэдэнгүүт машин руу гал нээсэн байна. Элчин сайд хагарсан шилний хэлтэрхийд нүдэндээ шарх авсан боловч гэргийн хамт ойрын худалдааны төвд орж амь хорогдсон байна. Гадаадынхныг хулгайлах явдал Йемен улсад жирийн үзэгдэл юм. Гуравдугаар сард Йеменд “Аль-Каидагийн” дайнчид Саудын Аравын дипломатчийг хулгайлсан юм. Алан хядагчид барьцааны мөнгө нэхснээс гадна саудын аравын шоронд байгаа “нөхдүүдээ” сулалуулах шааардлага тавьсан байна. Хөөрхий дипломатч одоо болтол алан хядагчдын гарт байсаар байна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш