Талибуудтай хэлэлцээр хийж байгаа ерөнхийлөгчийн зөвлөх, афганы нэрт улс төрч Арсала Рахмани өнөөдөр Кабулд алуулсан байна. Түүнийг гудамжинд явж байхад нь хажуугаар нь өнгөрсөн машинаас бууджээ. Рахмани нь Энх тайвны дээд зөвлөлийн гишүүн бөгөөд Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзайн ойрын зөвлөх байсан юм. Дайныг зогсоож, хямралаас дипломат арга замаар гарах асуудлыг Энх тайвны дээд зөвлөл талибуудтай хийж байгаа юм. Энэ зөвлөлийн удирдагч асан болон Афганистаны ерөнхийлөгч асан Бурхануддин Раббани нар 2011 оны 9-р сард амиан золиослогчдын дайралтад амь насаа алдсан гэж Би-Би-Си мэдээлсэн байна.