Энэ хүүхдийг сүмийн орой дээрээс доош унагах гэж байна. Гэхдээ доор нь түүнийг тосч авах хүмүүс зогсож байгаа. Энэ нь Энэтхэгчүүдийн хувьд олон зууны турш дагасаар ирсэн уламжлал ажээ. Тэд "Окали" нэртэй энэ ёслолыг үйлдэх нь хүүхдийг илүү "эрүүл чийрэг" болгоно гэж үздэг байна.
Энэтхэгийн өмнөд хэсэгт орших Карнатака мужийн Хинди шашинтнууд энэ уламжлалыг дагадаг бөгөөд гурван сараас хоёр настай хүүхдүүдийг сонгодог. Даваа гаригт энэ мужийн Багалкот дүүрэгт орших Мудхол суурингийн ойролцоох Марутешвара сүмийн гадна олон зуун шүтэн бишрэгчид цуглажээ. Эцэг эхчүүд нялх хүүхдээ сүмийн орой дээр байсан сүсэгтнүүдэд дуртайяа өгч, дээрээс шидүүлсэн байна.
Хүүхдийн амь насанд аюул учруулж болохуйц уламжлалыг шүүмжлэх хүн цөөнгүй байдаг ч дэмждэг хүмүүс олон байна.
Марутешвара сүмийн төлөөлөгч Басавараж ярихдаа бид эрт үеэс энэ заншлыг дагасаар ирсэн, бид үнэн сэтгэлээсээ итгэж биширдэг учраас энэ ёслолыг үйлддэг, энэ бидний хувьд чухал гэжээ.
Э.АМАР