logo
Хятад улс цөмийн эрчим хүчний салбараа өргөжүүлэхээр төлөвлөжээ

Хятад улс цөмийн эрчим хүчний салбараа өргөжүүлэхээр төлөвлөжээ

2012/05/14
Өнгөрсөн онд Японд есөн магнитутын хүчтэй газар хөдлөлт, цунами болсны уршгаар Фукушима Дайчи АЦС-д осол гарч, цацраг идэвхит бодис ихээр алдагдсан. Үүний дараа дэлхийн улс орнууд цөмийн эрчим хүчнээс татгалзаж эхэлсэн билээ. Харин Хятад улс цөмийн эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх урт хугацааны стратегийг боловсруулж байна. Энэ улсын засгийн газар АЦС-уудад аюулгүй байдлын шалгалт хийсэн бөгөөд шалгалтын дүн гараагүй байгаа юм. Гэхдээ Хятад улс цөмийн эрчим хүчний хөтөлбөрөө үргэлжлүүлсээр байгаа нь илэрхий байна. Хятадын анхны хувийн АЦС болох Дэяа Бэйгийн менежер ард иргэдийг аюулгүй, цэвэр эрчим хүчээр хангахаар зорин ажиллаж байгаагаа хэлжээ.
Дундад улс эрчим хүчний хэрэглээгээрээ тэргүүлж байгаа бөгөөд дараагийн 10 жилийн хугацаанд эрчим хүчний эрэлт хэрэгцээ нь огцом нэмэгдэж магадгүй юм. Хятад улс түүхий нүүрсийг ихээр хэрэглэдэг учраас хүлэмжийн хий ялгаруулалтаараа дэлхийд тэргүүлдэг байна.
Хятадын албаны хүмүүс цөмийн эрчим хүч нь манай улсын хувьд аюулгүй сонголт гэж хэлж байгаа ч "Greenpeace" гэх мэт байгаль орчны байгууллагууд цөмийн эрчим хүчний байгууламжуудыг хурдан хугацаанд өргөжүүлж байгаа болон ил тод байдал дутагдалтай байгаа зэрэгт санаа зовж байгаагаа хэлж байна.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш