logo
Ниргэсэн хойно нь хашхирч, АН Н.Энхбаярт санаа тавив

Ниргэсэн хойно нь хашхирч, АН Н.Энхбаярт санаа тавив

2012/05/14

Долоо хоног бүрийн Даваа гарагт намын бүлгүүдийн хурал болдог. Энэ уламжлал ёсоор намын бүлгүүд хуралдсан ч МАН-ын бүлэг сэтгүүлчдэд мэдээлэл хийсэнгүй юу ярьж, шийдвэрлэснээ мэдээлсэнгүй. Харин АН-ын бүлэг 15 цагаас сэтгүүлчдэд мэдээлэл хийж, гурван асуудал ярьснаа мэдээлэв. Үүнд Онцгой байдлын амь эрсдсэн гурван албан хаагчийн гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлсэн. Мөн нефть импортлогчдод оногдуулсан 17,2 тэрбум төгрөгийн торгуулийг хүчингүйд тооцсон асуудлыг Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газрын дарга Т.Лхагва хэрэглэгчийнхээ эсрэг ажилласан гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдсэн гэнэ. Түүнчлэн Н.Энхбаярын хэргийг талаар ярилцаж, улмаар Хууль ёсыг сахиж, шударга ёсны зарчим, хүнлэг ёсны зарчимтай байхыг хүссэнээ онцлов. Ниргэсэн хойно нь хашхирсан энэхүү мэдээлэлтэй зэрэгцэн Н.Энхбаяр нь батлан даалтад гарч байгаа юм. Өлсөөд 10 хонож, баривчилгаа нь найруулга муутай жүжигнээс дор болсон байхад хэлгүй, дүлий байсан хэрнээ аль хэдийн асуудал дуусах шатандаа орж байхтай нь зэрэгцэн Н.Энхбаяр гээчийг гэнэт анзаарсан байх юм. Манай АН-ын бүлгийн гишүүд яст мэлхийнээс удаан явдаг, Энхамгалан хаан шиг тайван, анааш шиг урт хүзүүтэй болсон хэрэг байх нь. Ямар ч байсан амжаагүй ч зэрэгцээд санаа тавьсанд нь МАХН-ынхан болоод Н.Энхбаярын ар гэрийнхэн талархаж суугаа нь дамжиггүй.

Ш.Гонгор www.shuum.mn

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш