logo
Н.Энхбаяр батлан даалтад гарч, амь нас нь эмч нарын гарт шилжлээ

Н.Энхбаяр батлан даалтад гарч, амь нас нь эмч нарын гарт шилжлээ

2012/05/14
Дөнгөж сая Сүхбаатар дүүргийн шүүхээс МАХН-ын дарга Н.Энхбаярыг батлан даалтад гаргах шийдвэрийг гаргалаа. Харин батлан даалтад гарсан даруйдаа тэрээр өлсгөлөнгөө зогсоох эсэх нь тодорхойгүй байгаа юм. Түүнийг бүр мөсөн суллаагүй, зөвхөн батлан даалтад гаргаж, үргэлжлүүлэн хэргийг нь шүүх шийдвэрлэх юм. Тиймээс буруутай гэдэг нь хөдлөшгүй баримтаар нотлогдох юм бол Н.Энхбаяр”гэм буруугүй” гэдэг нь худлаа болж таарах бөгөөд гэм буруутай байж булзаж, хуурай өлссөн, хууль завшихыг оролдсон байж таарах нь. Юутай ч үхлийн ирмэгт ирсэн тэрээр батлан даалтанд гарлаа. Харин 10 хоног хуурай өлссөн бие нь сэхэл авах эсэх нь эрэглзээтэй хэвээр байна. Одоо түүний амь эмч нарын болоод өөрийнх нь сэтгэлзүйн тэнхээн дээр байна.
Ш.Гонгор www.shuum.mn

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш