АНУ-ын эдийн засгийн нөлөө бүхий сэтгүүлийн улстөрийн нийтлэл гардаг хэсэгт “Монголын улстөрийн зөрчил, дэмийрэл” гэсэн хөмсөг дор Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн экстэйгээ гар барьж, монгол дээлтэй авахуулсан зурагтай нийтлэл тавигдсан байна.
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн тангаргаа өргөж, Н.Энхбаяраас тамгаа гардаж буй үеийн энэ зураг “Elbegdorj and Enkhbayar: no love lost” гэсэн тайлбартай. “Буруу эргэсэн Монголын тал газар” гэх уг нийтлэлийг “Өмнөх Ерөнхийлөгчөө заналхийлэн, сонгуулийн өмнө хорьчихоод байна” хэмээн цагаан гарчгаар онцолжээ. Энэ сэтгүүлийн нийтлэлийн бодлогын ердөө 20 орчим хувийг улстөр эзэлдэг гэнэ. Улстөрөөр бараг дуугардаггүй, дуугарвал тэр нь жинтэй үнэлэгддэг. Чухамдаа баргийн жижиг сажиг асуудлыг улстөрийнхөө сэдэвт “тоож” оруулдаггүй гэсэн үг гэнэ лээ. “...Монголын нийгэм ЗХУ-ын мэдлээс хамааралтай байсан цаг үеэ 1990-ээд онд эцэслэж, хувь заяаныхаа шоог эргүүлэн хатуу ширүүн ч гэсэн зөвхөн өөрсдийнхөө шийдлээр явах ардчиллын замыг олон нийтээрээ сонгосон.
Гэсэн ч гэнэт өмнөх Ерөнхийлөгчөө дарангуйлан барьж хорьсон, ард түмнээ зовоосон явдал гарлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гэрийг бусниулснаар эхэлсэн үйл ажиллагаа бадриун биетэй залуустай цэрэг цагдаагийнхны ялалтаар өндөрлөв. Ингэж өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ардчиллын үйл хэргийг үргэлжлүүлэх зорилгоор бус хувийн, өш хонзонгоор бохир улстөр хийж, экс Ерөнхийлөгчөө хориод байна...” гэжээ. “Өмнө нь Монголын уул уурхай, ашигт малтмалын салбарт гадаадын улс орнуудаас асар их хөрөнгө оруулалт яригдаж, энэ нь Засгийн газрын орлогыг орвонгоор нь өөрчлөх хэмжээнд хүрсэн.
Хэрвээ өнөөдөр Монголд ядуурал, тэгш бус байдлыг тэнцвэржүүлбэл гад нын бусад оронд тохиолдсон “баялгийн хараал”-аас холуур тойрох боломжтой. Тийн дэлхийн зах зээлд хурдацтай гарч ирсэн Монгол Улсыг олон ул сын хөрөнгө оруулагчид ихээхэн сонирхож байгаа. Гэвч өмнөх Ерөнхийлөгчөө баривчилсан үйлдлээр Монгол Улсын дэлхийн улс орнуудад танигдсан шинэ дүр төрх, итгэл найдвар гэв гэнэтхэн л хэврэг, худлаа үзэгдэж байна...” гэсэн утга агуулгаар АНУ-ын эдийн засгийн сэтгүүлд бичжээ. Манай Ерөнхийлөгч өөрөө удирдан, шахаж шаардан Н.Энхбаярыг баривчлуулсныгаа “Авлигатай тэмцэх хэцүү байгаа биз...” хэмээн зарласан. Тийм ээ, лав л авлига чийг баривчлахад хэчнээн цэрэг, цагдаа хөдөлгөөд ч шөнөжин тэм цэлдэх хэмжээнд байдгийг хара хад хэцүү л юм байна.
Гэхдээ ард түмний ашиг орлогын хувалз бол сон авлигачийг шийтгэснээрээ олон нийтийн эдийн засгийн эрх чөлөөний хаалтыг авч хаясан гэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тэмцэл сонгуулийн хугацаатай давхацсан улстөржилт, бохир явуулга болон харагдаж байгаа учраас АНУ-ын сэтгүүлд ингэж бичигдэхэд хүрсэн болов уу. Эрх чөлөөг эдлэхэд, эдлүүлэхэд сайн талууд их ч түүнийг хямраахад муу талууд нь бас хангалттай олон. Санхүүгийн шударга бус тогтолцоо, байгаль орчны сөрөг нөлөө гээд үр дагавруудыг тоочиж болох ч гол асуудал нь хүний нийгмийн үнэт зүйлс тэй тохирохгүй байгаа юм. Хүний аз жаргал гэдэг хэрэглэсэн бараа бүтээгдэхүүнээр илэрхийлэгдэхг үй, баян хүн хамгийн сайн хүн биш, улс орныг хөгжлийг зөвхөн эдийн засгийн өсөлтөөр дүгнэхгүй.
Хамгийн гол нь “Шударга байцгаая” хэмээн амладаг Ерөнхийлөгчийн шударга ёс зөвхөн “Чадаж байгаа юманд арга байхгүй”, “Одоо л ам жуулахг үй бол хэзээ ч биш” гэх мэт хэмжүүрээр хэмжигддэгг үйг одоо бүгд таньж байна. Бас эрх чөлөөг эдлүүлэх нэрээр төгс өрсөлдөх замыг хаах ёсгүйг харж байна. Өрсөлдөөн төгс байж сая эрх чөлөө, ардчиллын тухай ойлголт гарч ирэх юм. Улстөрд тусмаа төгс өрсөлдөөн илүү чухал хэрэгтэй. Гэтэл эсрэгээр, улстөрийн маргаашийнхаа замналын төлөө харилцан өс сана даг, авлигын хэргийг шал гах, цээрлүүлэх нэрээр улстөрийн өш хонзон тайл даг энэ байдал цаашид жишиг болон тогтох хэм жээнд хүрлээ.
Нэг нь ялахаараа нөгөөгөө, өстэй явсан нөхрөө авлигад хутгадаг. Цаашлаад Авлигатай тэмцэх газар гэдэг бол хууль биелүүлэх бус улстөрийн заавар биелүүлдэг газар болно гэсэн үг. Эмгэнэлтэй байгаа биз дээ.
Ийм л хэлбэрээр Монголын улстөрийн тоглоомын дүрэмд тун гажигтай жишиг тогтож эхэлж байна. “Тэнгэр оройгоосоо цоорвол сайн, сүүлийн хоёр арван жил Монголын улстөрийн тэнгэр харанхуйлж битүү бүрхэж байна шүү дээ. Үнэхээр авлигатай тэмцэх ажлыг дээрээсээ эхэлж цэг тавих ёстой...” гэж авлигатай тэмцэж буйгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн. Харамсалтай нь, оройноосоо биш хаяанаасаа тунгалагшсан тэнгэр нартай, ээлтэйг монголчууд хэлж бэлгэшээж ирсэн юм. Ардынхаа үгийг гуйвуулж, аашилж загнан илтгэл тавьсан Ц.Элбэгдоржийн оройноос нь “цоолсон” тэнгэр ар гаг үй л бороо шороо болон орж, АНУаар хүртэл “Монголын дэмийрэлтэй, зөрчилтэй улстөр...” гэж хэлэгдэхдээ тулав.
Цаашид улам их бороо, шороо орж, шударга байхыг амладаг, шаарддаг Ерөнхийлөгчийнхөө “буя - наар” сонгуулийн дараа да хиад үймээн самуун дэгдэж, үхэл хагацал болчихгүй байгаа даа. Үүнд л бэлтгэж байгаа гэлтэй Н.Энхбаярыг баривчлах тушаа лыг үг дуугүй гүйцэтгээрэй хэмээн анхааруулж, сануулах мэт Цагдаа гийн ерөнхий газрын даргыг дуудаж мөрдэсийг нь хураахаар дарамталсан.
Олон түмнийг айлгаж хэлмэгдүүлэлгүйгээр ганц хүнийг баривчилж чадалгүй үүр цайлгах сул дорой цэрэг, цагдаатайг ч харуулсан. Энэ бүхнээр үймээн самуунд ард түмний нүдийг дасгаж, сэтгэл зүйг бэлтгэж байна гэлтэй. Тэр сэтгэлзүй өдгөө үхэхээс наагуур байгаа Ерөнхийлөгч асныг тойрсон үйл явдлуудаар улам бүр тасралтгүй, хангалттай хурцлагдаж байна. Сонгууль болдгоороо болох л ёстой. Үймээн самуун дэгдээн Ерөнхийлөгчийн засаглал уруу чиглүүлэх сонирхолтой байж мэдэх нэг л хүн, түүний нэг л нам бий.
Гэхдээ үгүй биз гэж найдна. Ямартаа ч, өвөг дээдсийн минь үгээр оройноосоо цоорсон тэнгэр ордог, мууддаг ч Ерөнхийлөгчийнхөө “цоолсон тэнгэрийн” дор монголчууд элдэв муу муухайг үзчихгүй байгаасай гэж хүснэ.
Б.ЭСЭН
UNEN.mn