logo
Өлсгөлөн зарлагчид NBS ТВ-ээс 130 сая төгрөг нэхэмжлэв

Өлсгөлөн зарлагчид NBS ТВ-ээс 130 сая төгрөг нэхэмжлэв

2012/05/15
Хэлмэгдэгсэдийн хөшөөний урд энэ сарын 5-8-ны өдрөөс 15 иргэн Н.Энхбаярыг нэн даруй суллахыг шаардан хуурай өлсгөлөн зарлаж эхэлсэн. Гэвч тэдний хоёрынх нь биеийн байдал эрс муудсан тул эмчийн дүгнэлтээр өлсгөлөнг нь албан ёсоор зогсоосон юм. Тэгтэл сүүлийн өдрүүдэд тэднийг өдрийн нэг сая төгрөгөөр өлсгөлөн зарлаж байгаа мэтээр "NBS" телевиз мэдээлжээ. Тус телевизийн мэдээллийг эрс эсэргүүцсэн өлсөгчид "NBS" телевизийг шүүхэд өгөхөөр болсон байна. Одоогоор өлсгөлөн зарлаж байгаа 13 иргэн тус бүр 10, 10 сая төгрөгийг нийтдээ 130 сая төгрөгийг нэхэмжилж байгаа аж.
Д.Догсмаа 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш