logo
Орчин цагийн “Матаас”-ны өмнө “ Татаас” үгүй бол шоронд

Орчин цагийн “Матаас”-ны өмнө “ Татаас” үгүй бол шоронд

2012/05/15
МАН-ын гишүүн арав гаруй засаг дарга нар АТГ-т дуудагдаж, зарим нь шүүхээс ял сонслоо. Аймаг, дүүргийн Засаг даргаар ажиллаж буй МАН-ын гишүүн эдгээр нөхөд ялтан болсон нь энэ удаагийн сонгуульд Ардын намд тун ч халгаатай. Авлигачдын нэгдэл нь МАН гэдгийг нотлох амьд гэрчүүд юм даа. Үйлдэл дээрээ, нотлох баримттайгаа баригдаж байгаа авилгын анхдагч гэмт хэрэгтэнгүүд гэсэн үг. Өнөөдрийн байдлаар Ор¬хоны Засаг дарга Д.Оюун¬бат, Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр ялтны лагерт хүргэгдсэн мэдээлэл өдөр тутмын сонин хэвлэлийн гол сэдэв болжээ. Урьд цагийн “Матаас” хар дарсан зүүд шиг “37” онд хэн хүний амийг, амьдралтай нь авч оддог бол энэ цагийн өнгөнд амилсан “Матаас” шоронгийн зүг илгээх хангалттай нотлох баримтыг дагалдуулдаг болжээ. Албан тушаал,авдаг өгдөг мөнгө төгрөг, алийг эс гэх билээ . Гомдсон тунирхсан бүхэн АТГ-руу дарга нараа матдаг болсны хүчээр авлига гэдэг илэрч баригддаггүй аюул “Баригдашгүй өшөө авагч “ буюу “Матаас”-ны хүчээр илэрч хөгөө чирч байгаа нь энэ. Дарга нарын гэм буруутай үйлдлийг тэр тусмаа санхүү мөнгө цаасны нарийн асуудлыг дэргэд байгаа нь мэднэ үү гэхээс тэртээ малын бэлчээрт яваа өвгөн партизанд ямар хамаатай билээ. Засаг ноёд голдуу Ардын намынхан.” Тос дотроосоо өтвөл аюултай гэгчээр эрх баригч намын журмын нөхөд энэ “Матаас” бичгийг өргөн мэдүүлэх аргад гайгүй сайн туршлагатай байлгүй яахав. 37 оноос үе дамжсан уламжлалтай шүү дээ. АТГ-ынхан аймаг, сум дамжиж аялах хэрэггүй ажил нь ч хөнгөрч байгаа гэсэн. “Матаас”, “Татаас” хоёрыг ялгаж чадвал ажил нь бүтэмжтэй болохын эхлэл гэсэн.  
Төрөөс төрсөн тэрбумтан гэгддэг Жунай сайдын гарын хүн Архангай аймгийн засаг дарга Ё. Баатарбилэг АТГ-аас яланд унана гэж л үгүй гэсэн яриа Архангай даяар нэг тархжээ.
Цэцэрлэг хотын хүнсний захаар ороход тааралдсан бүхэн ам нээнэ. Засаг дарга болно гэдэг замбараагүй идэж баяжихын эрх дарх олж авна гэсэн үг биш байлтай. Мөрөөр явсан түүнийг ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай гэгч “шунал”ын “тулам” АТГ-т очтол нь давруулсан гэж нутаг усных нь ярилцдаг нь оргүй ч зүйл биш юмаа. Т.Бадамжунай энэ жил УИХ-д Архангайгаас нэр дэвшинэ. Одоо бүрч тодорхой болж байх шиг. Түүнийг УИХ-ын түшээ болгох эрхэм гар нь Ё.Баатарбилэг гэгч. Орчин цагийн “Матаас”-ны өмнө “ Татаас” үгүй бол шоронд. Жунай сайдын татаасаар тэсч байгаа гэсэн. Хэр тэсэхийг Жунай биш хаан тэнгэр мэддэг цаг иржээ.
Их эзэн Чингис хаан: “Гурван голын сав газарт харийнхны хөлийг бүү гишгүүл” гэсэн айлдвар байдаг. Их хаан төрийн айлдварт Орхон голын ай сав багтдаг. Харийнхан Орхон, Туул, Онон мөрний хөвөөнд хөл гишгэвэл Монгол Улсад мөхөл сүйрэл ирэх аюултайг ч айлдсан нь бий. Орхоны хөвөөг даган зуу гаруй мянган хүн оршин суудагч арын сайхан хангайн чимэг болсон Цэнхэрийн нутагт харийнхан аль хэдийнэ хөл тавьжээ. Алт олборлох, хайгуул хийсэн хэрэн хэсэгч данжаадууд энэ нутгийг баллаж, нутгийн олон түмэн буу шийдэм бариад ч тусыг эс олжээ. Харийнхны юань, доллар харахад ойр ч хазахад хол доо. Баяжихын дон, шуналд хязгаар гэж ер алга шүү. Тийм гэмт хүмүүсийн тоонд Архангайн Засаг дарга Ё.Баатарбилэг АТГ-т ямарч байсан бүртгэгдээд авчээ. УМБГ-ын дэргэдэх Байгаль орчны хэв журмын эсрэг гэмт хэргийн тасгийнхан ноён Ё.Баатарбилэг хахууль авсан болохыг нотлох баримтыг үндэслэн тогтоогоод байгаа юм байна. Түүний хөрөнгө орлогын мэдүүлэг хахуулийн эзэн мөн болохыг нотлодог.
Бизнесийн чиглэлээр ямарч эх үүсвэргүй тэрээр Засаг даргын албанд очсоноор хувьдаа 30 саяар үнэлэгдэх Ланд круизер унаатай, хувийнхаа Хадгаламжинд 19 сая төгрөгтэй болж чадсан хөрөнгөө хаанаас юуны орлого ашгаар бий болгож чадсанаа Мөрдөн байцаалтын шатанд хууль эрх зүйн үндэслэлтэй тайлбар өгч чадаагүй юм байна. Аймаг, сум орон нутгаа хөгжүүлэхийн төлөө авсан хандав гэхээс өөрөөр тооцоолон гаргах үндэслэлгүй үлэмж хэмжээний мөнгөн хөрөнгө Ё.Баатарбилэг засаг даргыг шоронгийн зүг чангаах болжээ.
Орлогын эх үүсвэр нь хүний өөрийн нийлсэн аж ахуйн нэгжүүдэд хууль бусаар алт олборлодог эрх, дарх олгосноор бий болсон 15 саяас давна уу гэхээс нааш сонсогдохгүй мөнгө төгрөг учраас түүнийг Авлига гэдэг юмаа гээд яллах дүгнэлт хийхэд прокурорынхан бэлэн болжээ гэсэн мэдээлэл чих дэлслээ. Засаг дарга Ё.Баатарбилэгийн 19 саяын хадгаламж, ганцхан жилд олж хуримтлуулсан 30 сая төгрөг хаанаас хайрласан хишиг болохыг шүүх хуулийн байгууллага нягтлан шалгаж байна. Жунайн татаас байвч дээд тэнгэрийн зарлиг хэцүү л дээ.
Эх сурвалж: Өнөөдрийн тойм
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш