Египетийн цөлөөс дэлхийн 2-р дайны үеийн бөмбөгдөгч онгоц олджээ. Уг онгоц Их Британийн агаарын хүчний “ПИ-40” нэртэй онгоц бөгөөд хэн нэг нь түүнийг олж илрүүлтэл 70 гаруй жил Египетийн цөлд хэвтжээ. Бөмбөгдөгч онгоцыг Египетэд ажиллаж байсан Польшийн газрын тосны мэргэжилтэн олсон байна. Мэргэжлийн хүмүүсийн үзэж байгаагаар Дэлхийн 2-р дайны үед Хойд Африкийн тулалдааны үеэр Нацист Германы арми уг онгоцыг буудаж унагаасан юм байна. Сонирхолтой олон жил цөлд хэвтсэн ч онгоцны эд анги бараг бүрэн бүтнээрээ байсан. Гэхдээ Германы армийн суманд өртсөн ул мөр олдсон байна. Их Британийн агаарын хүчний атташе Кен МакКаннын ярьж байгаагаар 70 гаруй жил цөлд хэвтсэн хэрнээ эд анги нь муудаагүй бараг хэвээрээ байсан нь тухайн үеийн Их Британи улс байлдааны онгоцыг маш сайн үйлдвэрлэж байсныг харуулсан хэрэг болсон байна. Онгоцны пулемёт болон пулемётны сум нь хүртэл олдсон байна. Дэлхийн 2-р дайны үеийн баримтат дүрс бичлэгээс харахад ПИ-40 онгоц газар дээр байгаа Английн цэрүүдийг Нацист Германы онгоцны бөмбөгдөлт, агаарын довтолгооноос хамгаалах үүрэгтэй байжээ. Кен МакКаннын ярьснаар “ПИ-40” онгоц Хойд Африкийн тулалдаанд чухал үүрэг гүйцэтгэж, Холбоотны хүчний хувьд шийдвэрлэх тулалдаанд орж байсан юм байна. Бүртгэл мэдээллээс үзэхэд уг онгоц 1942 оны 6-сарын 28-нд Египетийн баруун өмнөд хэсгийн Сахарын цөлд унажээ. Цэргийн түүхчдийн үзэж байгаагаар нисэгч нь түрүүч Денис Копин байсан байх гэж таамаглаж байна. Нисэгч Денис Копин Германы суманд өртөж, гэмтэж доголдсон байсан онгоцыг засварын газар луу аваачих гэж нисч байгаад бас сүйрсэн байж болох юм байна. Учир нь нэг онгоцонд маш олон бууны сумны ор мөр олдоод байгаа юм. Шүхэрний хэсэг байгааг харахад нисэгч амьд гарсан байж магадгүй. Мөн шүхрээрээ нарнаас халхлах халхавч хийж байсан байж болох ул мөр бий аж. Нисгэгч Сахарын элсэн цөлд ганцаараа амьд гарсан эсвэл амиа алдсан эсэх нь тодорхойгүй байна.
Shuum.mn
Shuum.mn