Европ тив дэлхийн анхаарлын төвд байна. Европын иргэд яг одоо эдийн засгийн хатуу бодлого, бүсээ чангалах бодлогыг эсэргүүцэн жагссаар байгаа. Улс төрчид ч энэ асуудал дээр санал зөрөлдөөнтэй байна. Бүсээ чангалах гэдэг нь засгийн газрууд өрийг бууруулахын тулд зарцуулалтыг багасгах юм. Төсвийн зарцуулалтыг багасгасан тохиолдолд Европын төв банк нэмж зээл олгох эсэхээ шийднэ. Засгийн газар төсвийн таналт хийгээд ирэхээр иргэдийн нуруун дээрх ачаа улам нэмэгдэж байгаа. Тиймээс тэд жагсаж байна. Мөн угаасаа хямарсан байгаа эдийн засгийн зарцуулалтыг танаад ирэхээр эдийн засгийн өсөлт улам удааширч байгаа юм. Иргэдийн орлого багасч худалдан авах чадвар буурсаар. Тиймээс Европын нэр хүндтэй эдийн засагчид эдийн засгийн бүсээ чангалах хатуу бодлогоо зогсоож өрийн дарамтнаас айлгүй зарцуулалтыг нэмэгдүүлэх нь эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх гол алхам гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл бүсээ чангалах бодлого болж, бүтэхгүй хэрэгжихгүй явуургүй байна гэж үзэж байгаа юм. Ялангуяа Германы эрх баригчдын явуулж байгаа эдийн засгийн хатуу бодлого буруу байна гэж эдийн засагчид үзэж байгаа юм. Мөн үүнээс гадна эдийн засаг хямарсан орнууд өрсөлдөх чадваргүй. Засгийн газрын асар том аппарат зэрэг нь нэрмээс болж байгаа гэнэ. Бас татварын бодлого бусад хууль дүрэм ч эдгээр улсууд эдийн засгийн хямралаас гарахад сөргөөр нөлөөлж байгаа юм. Гэхдээ хямрал, иргэдийн жагсаал цуглаан, эсэргүүцэл нь эдийн засгийн өөрлөлт хийх боломж олгож магадгүй гэж эдийн засгчид өөдрөгөөр харж байгаа. Хойд Европын хүчирхэг эдийн засагтай орнууд буурай эдийн засагтай орнуудыг зарцуулалтаа нэмэгдүүлж, эдийн засаг тогтворжсоны дараа сүүлд төсвийн зарцуулалтыг танах хэрэгтэй гэдэг дээр санал нэгдээд байна. Харин Германы хувьд одоо зарцуулалтаа нэмэгдүүлбэл улам дордож, дараа гэж өдөр байхгүй болох вий. Өрийн хямралаас гарч чадахгүй байх вий гэж болгоомжилж байгаа юм. Өөрөөр хэлбэл эдийн засаг хүнд үед зарцуулалтыг танах бус тодорхой хэмжээнд зарцуулах. Эдийн засаг сайжрах үед зарцуулалтыг бүр нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Гэхдээ эдийн засгийн гэхээсээ улс төрийн асуудлаас болж Европын орнууд санал зөрөлдөөд байгаа юм. Тэхэгээр эдийн засгийн асуудал ардчилсан нийгэм садаа болж байна уу гэсэн асуулт гарч ирж байгаа юм. Учир нь дэлхийн 2-р дайнаас хойш Европын орнуудад улс төрчид ардчилсан сонгуулиар сонгогдож, ард иргэдэд илүү сайхан амьдрал, илүү хангамж амласаар ирсэн. Тэд тэгж амлахгүй бол дахин сонгогдох магадлал бага байгаад учир байгаа юм. Ямартай ч Европчууд бүсээ чангалах бодлого явуургүй байгааг харлаа. Өнгөрсөн хэдэн жил бүсээ чангалсан орнуудын нэг нь ч хөл дээрээ босч өрийн хямралаас гарч чадсангүй. Тиймээс улс төрийн хувьд төсвийн зарцуулалтыг нэмэгдүүлэх илүү зүүний буюу нийгмийн баримжаатай бодлого баримтлагчид бүсээ чангалах бодлогыг эсэргүүцэж байна.
Shuum.mn
Shuum.mn