logo
Германы орон нутгийн сонгуульд Меркелийн нам ялагдал хүлээлээ

Германы орон нутгийн сонгуульд Меркелийн нам ялагдал хүлээлээ

2012/05/15
Германы канцлер Ангела Меркелийн тэргүүлдэг Консерватив нам өнгөрсөн Ням гаригт болсон орон нутгийн сонгуульд ялагдал хүлээжээ. ARD телевизийн мэдээлснээр сонгуульд Германы гол сөрөг хүчин болох зүүн төвийн Социал Демократ нам болон Ногоон Намууд нийтдээ 51 хувийн санал авчээ. Эдгээр намууд 2 жилийн өмнө болсон орон нутгийн сонгуульд ялагдал хүлээж байсан ч энэ удаад хууль тогтоох байгууллагаад олонхи болж чадсан байна. Социал Демократ намын нэр дэвшигч, Хойд Райн Весфалия мужийн Ерөнхий сайд Ханнелор Крафт өөрийг нь дэмжиж санал өгсөн сонгогчдод баярласан талархснаа илэрхийлсэн байна. Крафт Меркелийн засгийн газрын байгаль орчны сайд Норберт Роеттгентой өрсөлдөж яласан юм. Одоогийн канцлер Меркелийн Христийн ардчилсан намын санал 34 хувиас 26 хувь болтлоо буурсан байна. Норберт Роеттген ч ялагдлаа хүлээн зөвшөөрчээ. Хойд Райн Весфалия мужийн Колон, Дусселдоф зэрэг аж үйлдвэржсэн баруун бүс нутагт сонгууль өгөх насны 13.2 сая иргэн байдаг. Тэдний ихэнх нь зүүн төвийн Социал Демократ намыг дэмжигсэд юм. Парламентын сонгууль ойртсон үед Меркелийн Христийн ардчилсан нам ялагдал хүлээж байгаа нь түүний хувьд том цохилт болсон байна. Учир нь сонгууль дараа жилийн сүүлээр болно. Эдийн засгийн бүсээ чангалах хатуу бодлогоос болж Европын иргэд төсвийн зарцуулалтыг танахын эсрэг зүүн төвийн нам руу хандаж эхлээд байгаа нь саяын сонгуулиас харагдаж байна гэж шинжээчид үзэж байна. Гэхдээ судалгаагаар Канцлер Ангела Меркелийн хувийн нэр хүнд өндөр хэвээр байгаа Герман даяар ч Консервативчүүдийн нэр хүнд өндөр хэвээр байгаа юм байна. Урьдчилсан санал асуулгаар Меркелийн тэргүүлсэн баруун төвийн эвсэл болон 1998-2005 онд Германы засгийн эрхэнд байсан зүүн төвийн Социал Демократ нам, Ногоон намын эвслийн аль нь олонхи болох магадлал бага байгаа юм. Тэгэхээр ирэх жил дахин эвслийн засгийн газар байгуулагдах магадлалтай байгаа юм. Магадгүй Канцлер Меркел дахин өөр улс төрийн хүчинтэй эвсэл байгуулж ч болох юм байна.
Shuum.mn 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш