logo
Оросын “Супержет-100” онгоцны хар хайрцаг олджээ

Оросын “Супержет-100” онгоцны хар хайрцаг олджээ

2012/05/15
Индонезийн Салак уулсын нуруунд өнгөрсөн лхагва гарагт осолдсон Оросын “Супержет-100” онгоцны хар хайрцагийг хайж оллоо. Индонезийн үндэсний аврах албаны мэдээлснээр хайрцагийг унасан газраас нь хараахан авч чадаагүй байна.Аврах албаныхан өнөө өглөө наран ургахаас эхлэн цогцосуудыг хайх, хайрцагийг татаж авах ажлыг эхлүүлсэн байна. Гэвч өглөөнөөс эхлэн орсон усан бороо, манан гээд ажилд саад болж байгаа байгалийн үзэгдлүүдийн улмаас хайрцагийг авах боломжгүй болоод байна.
Хар хайрцаг хагас км-ийн гүнд уулсын хавцалд онгоцны цээжин биетэй хамт унасныг тогтоосон. Энэ хавцалаас өмнө нь онгоцны хөдөлгүүр, шат зэргийг олсон аэ. Тусгай багийнхны хэлж байгаагаар цаг агаарын байдал нааштай эргэвэл хайрцагийг өнөөдөр авч, нийслэл Жазарт руу шинжилгээнд илгээх боломжтой гэнэ. Нислэгийг удирдаж байсан, мөн тус улсын нутаг дэвсгэрт осолдсон тул онгоцны сүйрлийн шалтгааныг тогтоох шинжилгээг Индонезийн тал гүйцэтгэж, хар хайрцагийг уншуулах юм байна. Энэ тухай тус улсын агаарын тээврийн яамны сайд Херри Бхакти Гумаимэдээллсэн. Харин зорчигчдын цогцосуудыг нийслэл Жакартийн цэргийн эмнэлэгт хүргүүлсээр байна. Өчигдөр л гэхэд 22 контейнерт цогцосуудыг зөөвөрлөжээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш