Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний Зохицуулах товчооны Сайд нарын уулзалт энэ 2012 оны 5 дугаар сарын 7-10-нд Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эл Шейх хотноо болж өнгөрлөө. Уулзалтад тус хөдөлгөөний гишүүн 120 орны төлөөлөгчид оролцож, “Шарм Эл Шейхийн Төгсгөлийн баримт бичиг”, Африкийн үндэсний конгрессийн 50 жилийн ойн Тунхаглал, Палестиний улс төрийн хоригдлуудын тухай Тунхаглалыг баталж гаргав. Нийт 688 зүйл анги бүхий Төгсгөлийн баримт бичигт олон улсын өнөөгийн байдал, гишүүн орнуудын өмнө тулгараад байгаа сорилтуудын талаар хөдөлгөөний зүгээс баримтлах байр суурь, явуулах үйл ажиллагааны талаар тусгасан болно. Уулзалтын ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Сири дахь өнөөгийн байдал, Нагорный Карабахын асуудлаар холбогдох талуудын хооронд нэлээд ширүүн маргаан, мэтгэлцээн болсон байна.
Уулзалтад манай улсаас ГХЯ-ны ОУБГ-ын захирал С.Онон тэргүүтэй төлөөлөгчид оролцож, ЭҮНХ-ий үйл ажиллагааг эрчимжүүлэх, түүнийг хөгжиж буй орнуудын улс төр, аюулгүй байдлын нийтлэг эрх ашгийг тууштай хамгаалах, тулгамдсан асуудлыг шийдэх эерэг улс төрийн хүч болгон төлөвшүүлэх, Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус, Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн байдал, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаа, нүүдэлчдийн соёл иргэншлийг хамгаалах зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлж үг хэлэв. Манай төлөөлөгчид НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд авч явдаг эдгээр асуудал болон Бичигтэн болох НҮБ-ын 10 жил, нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүрэг /2012 оны Олон улсын хоршооллын жил болгон зарласан байгаа/, хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай зэрэг асуудлаар холбогдох заалтуудыг “Шарм Эл Шейхийн Төгсгөлийн баримт бичиг”-т тусган батлуулсан байна.
ЭҮНХ-ий Төр, засгийн тэргүүн нарын дараагийн 16 дугаар дээд хэмжээний уулзалт энэ оны 8 дугаар сарын 26-31-нд Тегеран хотноо болно.