Лондон хотноо болох зуны ХХХ олимпийн наадамд дөрвөн тамирчнаа сойж байгаа Монголын боксын шигшээ байгийнхан ОХУ-ын Хабаровск хотноо хамтарсан бэлтгэл хийж байна.
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аварга П.Сэрдамба, Монгол Улсын гавьяат тамирчин. ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогт, МУГТ ДАШТ-ий хүрэл медальт У.Мөнх-Эрдэнэ, ОУХМ Б.Түвшинбат нар ерөнхий дасгалжуулагч Д.Ганзоригийн хамт энэ сарын 23 хүртэл тус хотод бэлтгэлээ базаана. Тэд тавдугаар сарын 17-нд Хабаровск хотноо болох олон улсын тэмцээнд оролцох юм.
Д.Өлзий
МОНЦАМЭ