logo

"Саус Гоби Сэндс" АТГ-аас албан бичиг аваагүй

2012/05/16
Ашигт малтмалын газар "Саутгоби Сэндс" компанийн Овоот толгойн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн тухайгаа дөрөвдүгээр сарын 16-ны өдөр мэдэгдсэний дараа Торонто болон Хонконгийн бирж дэх "Саутгоби Ресорсез" компанийн хувьцааны үнэ огцом унасан юм.
Харин өчигдөр "Саутгоби Ресорсез" компаний талаар Ройтерс агентлагт цацагдсан шинэ мэдээллээр "Овоот толгойн ордод уурхайн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. "Саутгоби Сэндс" компани одоо хэр нь Ашигт малтмалын газраас тусгай зөвшөөрөл түдгэлзүүлсэнтэй холбоотой ямар нэгэн албан бичиг хүлээж аваагүй байгаа гэжээ. Хэрэв албан бичиг хүлээж авбал олборлолтын үйл ажиллагааг зогсоох болно" хэмээн тайлбарлажээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш