"Чингис хаан" олон улсын нисэх буудалд Солонгос улсаас тавдугаар сар 14-ний буюу өнгөрөгч шөнө 02:00 цагт ирсэн онгоцноос буусан гадаадын нэгэн эмэгтэйн авч явсан чемоданаас 5.45 кг мансууруулах бодис нуусан байсныг илрүүлэв.
Дээрх эмэгтэй чемоданыхаа төмөр бариулын хэсэгт 5,45кг цагаан өнгийн нунтаг бодисыг нуусныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлж мансууруулах бодис илрүүлэх тестээр шалгасан байна. Шалгалтаар уг бодис нь мансууруулах бодис/опиум/ байх магадлалтайг тогтоож, дээж сорьцыг Гаалийн төв лабораторид нарийвчилсан шинжилгээнд шинжлүүлж, холбогдох хэргийг хуулийн байгууллагад шилжүүлжээ.
Н.Туяа
МОНЦАМЭ