logo
Их хэмжээний сум нэвтрүүлэхийг завджээ

Их хэмжээний сум нэвтрүүлэхийг завджээ

2012/05/16
Улаанбаатар хот дахь Гаалийн газрын "Материал импекс" дэх гаалийн хяналтын бүсэд АНУ-аас ирсэн карго бараатай чингэлэгт их хэмжээний сум хууль бусаар тээвэрлэн авчирсныг илрүүлжээ.
Тус чингэлэг энэ сарын 11-нд гаалийн шалгалт хийх үед иргэн Н хүлээн авагчтай ачаанд винтов маркийн бууны 940 ш, шувууны бууны 100 ш, калибрь бууны 42175 ш нийт 43215 ш ангийн бууны сум олдсон байна. Гаальчид хууль бусаар гаалийн хил нэвтрүүлэхийг завдсан эл үйлдлийг илрүүлж эзэн холбогдогчийг эд мөрийн баримтын хамт хууль хяналтын байгууллагад шилжүүлээд байна.
Н.Туяа 
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш