“Насны зам” Ц.Цэнгэлийн нөмөрт юунд хорогдов
Зам тээвэр аялал жуулчлалын сайдаар Ц.Цэнгэлийг ажиллаж байх хугацаанд далдын далдаас Хятад эзнийхээ дохио зангаагаар ажилладаг “Насны зам” хэмээх энэ аж ахуйн нэгж хөл дээрээ өндийжээ. Зам барилгын чиглэлээр ямар л өөдтэй өнгөтэй ашигтай ажил, хөдөлмөр, тендер зарлагдана түүнийг зөвхөн Шэ Ван хэмээх хятад эзэнтэй энэ аж ахуйн нэгж хуу хамна.
БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар 2001онд байгуулагдсан энэ компанийг анх Ц.Цэнгэл, Р.Буд нарын оролцоотойгоор Монголд үйл ажиллагаа явуулдаг тухай мөнч их шуугиулсандаа. Насны зам” ком¬панийн за¬хирал Ж.Энхжаргал гэгч нь Өвөрмонгол эхнэртэй. Энэ компанийн ТУЗ-ийн гишүүнээр УИХ-ын гишүүн Р.Будын төрсөн хүү Б.Шандас ажилладаг.
УИХ-ын гишүүн Ц.Цэн¬гэл сайд байхдаа Булган аймгаас Хутаг-Өндөр сумын Уньт хүртэлх 91.5 км, Уньтаас Хөвсгөл аймгийн Тариалан сум хүртэлх 84.6 км авто зам барих тендерийг “Насны зам” ХХК-д авч өг-сөн гэдэг л дээ. Булган-Уньт чиглэлийн замыг барих зардлыг Мон¬гол Улсын Засгийн газар Ара¬бын эдийн засгийн хөгж¬лийн Кувейтийн сан хоо-ронд байгуулсан зээлийн гэ¬рээ¬гээр шийдвэрлэгдсэн.
“Насны зам” ком¬панид Булган-Уньтын чиг¬лэ¬лийн авто замыг бари-хад зориулж, 25 тэрбум төг¬рөг гаргаж зарцуулсан ч материалын үнэ өссөн шалтгаанаар зургаан сая ам.долларыг Ц.Цэнгэл сайд байхдаа дахин хөрөнгө оруулалтаар нэмж өгчээ. Уньтаас цааш Хөвсгөл аймгийн Та¬риа¬лан сум хүртэлх авто зам барих тен¬д¬е¬рийн эрхийг зөвхөн “Насны зам” ХХК-д олгосныг бодоход энэ компани сайд асан Ц.Цэнгэлийн нөмөрт хорогдохоос ч яахав.
Нөмөр нөөлөг болсон Ц.Цэнгэлд ямар их унцтайг хэнч гаргаж ирээгүй. “Насны зам”-ын барьсан Төв айм¬гийн Лүн сумын зам, Өм-нөговь төдийгүй улс орон даяар нэг дуулиан болоод байгаа нүүрсний замуудыг оромдож орхиод мөнгийг нь “цохьчихсон” гомдол салахгүй байна. “Насны зам”-аар зорчсон тохиолдолд осол аваар гарч, жолооч, зорчигчид амиа алдсан нь олон.
Хариуцлагыг “Насны зам” түүний нөмөр нөөлөг болж байгаа гишүүд хүлээхгүй. Харин ха¬лаа¬саа гайгүй сайн зузаалж аваад үлдэнэ. Өндөрхаан-Чой¬балсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто зам, Цэнхэрмандал су¬маар дам¬жин Дуутын да¬ваа хүр¬тэлх 100 км зам, “Мян-ганы зам” төслийн хү¬рээнд Бая¬н¬нуур-Дашинчилэн, Хан¬гайн даваа-Баяннуурын чиглэлд 63 километр авто зам гээд хө¬вөрнө. Энэ бүгдийг нөгөө л УИХ-ын гишүүд, сайдынхаа буянаар авсан болж таараад байна.
Хятад эзний далайлтаар төсвөөс мөнгө саасны буянд “Насны зам” ХХК Ц.Цэнгэл на¬рын гишүүдээр хүч түрэн авто замын салбараас мөн¬гө хүүлж байгаа бус уу. “Насны зам” УИХ-ын гишүүн Ц.Цэнгэлийн амьжиргааг тэтгэдэг ганц саалийн үнээ нь. Замын тендерээр ч зогсохгүй. Эрчим хүчний салбарт өөрийн гэсэн гарын даамал аж ахуйн нэгжтэй.
Хурдан удмын олон сайхан хүлэгтэй. Тайж язгууртан угсааны бас хөрөнгө ихтэй. Түүнийгээ ингэж төрийн сайдын нөөлөг дор аривжуулж чадаад байгаа. Амин хувийнхаа эрх ашгийг өөд нь таталгүй яахав. Гэхдээ улсаа бодох ухаан бас хосолсон байх учиртай. Барьсан зам нь жилийн нүүр үзэлгүй бутарч, хүн амины хэрэг, автын осол зөрчилийн тоог өсгөж байгаа болохоор тендерийг давуу эрхтэй авч чадсан юм чинь бас хариуцлагыг эхний ээлжинд хүлээх ёс зүйтэй бол Ц.Цэнгэлийг дэмжилгүй яахав. Гэрээ засч, төр улсынхаа эрх ашгийг дараачийн удаад орхисон түүнийг одоо таньсан байлгүй.
Тэр жил сүйрсэн Ми-8 нисдэг тэрэгний осолд Ц.Цэнгэл хариуцлага хүлээгээгүй. Харин ч Булганыхан дахин сонгосон байналээ. Иргэдийн ярих нь сонгууль ч гэж дээ улаан луйвар л явагдсан шүү дээ гэлцэнэ. Төрийн өндөр дээд албан тушаалд ажиллахдаа хувийнхаа эрх ашгийн төлөө илүүтэй зүтгэж танигдсан болохоор энэ удаад УИХ-ын гишүүн Ц.Цэнгэлийг яасан гэж дахин сонгох билээ.
Эх сурвалж: Өнөөдрийн тойм