1. КОМПАНИ
В. Өнгөлөн далдлагдсан пирамидын сүлжээ болон шууд худалдааны компани...
Энэ дотроо 2-хэсэгт хуваагдаж байгааг анхаараарай... Энэ хоёрыг энгийн иргэн байтугай энэ салбарт 3, 4, 5-н жил ажилласан туршлагатай гэх хүмүүс, хууль хяналт, шалгалтынх байгууллагууд нь хүртэл эхлээд мэдэж чаддаггүй, хууртагдсанаа хожим нь мэддэг байна... Маш өндөр түвшинд өнгөлөн далдлагдаж, нуугдсан байдаг... Ингээд эхнийхийг нь буюу Өнгөлөн далдлагдсан пирамидын сүлжээг задлая...
Мэдээж хууль эрх зүйн орчиноо бүрдүүлсэн, компани аж ахуйн нэгжээ байгуулсан гэрчилгээтэй, бүтээгдэхүүнээ улсын мэргэжлийн хяналтын газарт бүртгүүлсэн гэрчилгээг авсан, тусгай зөвшөөрлөө хүртэл авсан байдаг өөрөөр хэлбэл Монгол улсад үйл ажиллагаа явуулах бүх хууль эрх зүйн орчинг бүрдүүлсэн байдаг... Гэвч үүгээр нь баталгаатай гэж итгэж болохгүй... Учир нь тулгын 3-ын зөвхөн нэг нь Монголын зах зээл дээр байгааг анхаарна уу... Зөвхөн Монголд шүү... Тэр ч бүү хэл ямар ч хууль эрх зүйн орчингүй далдуур хараар ч үйл ажиллагаагаа явуулж байгаа нь ч мэр сэр байна...
Өнгөлөн далдлагдсан пирамидын сүлжээний компани нь үнэндээ байгаа орондоо сүлжээний бизнесээр үйл ажиллагаагаа явуулдаггүй, эсвэл огт байдаггүй байх нь их элбэг... Дээр дурдсанчлан бүтээгдэхүүн байгаа нь мэдэхгүй байхгүй нь ч мэдэгдэхгүй байсанг санаж байгаа байх... Яг үүнтэй адилхан компани нь тухайн орныхоо зах зээл дээр байгаа, үгүй нь мэдэгддэггүй байх жишээний... Бас нэг хэлбэр нь тухайн зах зээл дээр компани нь байдаг хэдий ч өөрөө үйлдвэрлэгч биш байдаг байна... Энэ чиглэлийн сүлжээний компаниуд нь хөл дээрээ босох гэж байгаа жижигхээн компаниуд байдаг... Ер нь сүлжээний компани болгоноос үйлдвэртэйгээ, компанитайгаа танилцсан видео бичлэгийг нэхэж, шаардаж, үзэж байх нь чухал... Өөрөөр хэлбэл тухайн сүлжээний компанийн мэдээлэлийг чихээрээ сонсохдоо итгэхдээ бус бодит баримтанд тулгуурласан, мэдээлэл өгч байгаа хүн нь хүртэл тэрхүү компанитайгаа, үйлдвэртэйгээ танилцсан бичлэгт орсон нүдээр үзэх баримтыг шаардаж үзээрэй гэж зөвлөх байна... Мөн бичлэгийг сайн анхаарч үзээрэй, магадгүй монтажчилсан байх магадлал өндөр... Чихэндээ биш НҮДЭНДЭЭ итгэх хэрэгтэй... Чих Нүд хоёрын хооронд 4-н хуруу байдгын учир энэ бөгөөд сүлжээний бизнест орж ажиллаж байгаа хүмүүсийн дийлэнхи нь сэтгэл хөдлөл, эмоци, найз нөхдийнхөө ятгалга, эдийн засгын сонирхолдоо хөдлөгдөж, сэтгэл зүйн хүчтэй сургалтын нөлөөлөл гэх мэт дандаа чихээр сонссондоо итгээд хэсэг хугацааны дараагаар алдаж, хохирсон нь их байдагыг өнгөрөгч олон жилийн хугацаанд дампуурсан, алга болсон, шүүхээр орсон гэх мэт олон компаниудын гишүүдтэй уулзаж ярилцахад ил болж бодитоор тогтоогдсон байна... Элсэхээ түр азнаад сайн судлаад үзхэд ноотой, ноцтой асуудлууд өөрөө ил гараад ирдэг... Ийм өнгөлөн далдлагдсан пирамидын сүлжээ нь яаран хүнээ элсүүлэх гэж улайран дайрдагыг анзаараарай... Мөн тухайн компанийн сургалтуудад нь сууж үзхэд илүүддэггүй... Тэрхүү сургалт нь сэтгэл зүйн асар хүчтэй, сэтгэл хөдлөлийг ашигласан байдагыг мэдрэх болно... Алга хорстол ташуулна, юм бодуулна, уйлуулна, инээлгэнэ, хэт сансарын амлалт өгнө, дуулуулна, за тэгээд хөөрхий сайхан хошгируулдаг байна... Ер нь яаран гишүүнчлэгдэх, элсэхийг л санал болгоод дайраад л байвал яаран битгий шийд гаргаарай, хэдийгээр таны дотнын хүн санал болгож, та үгүй гэж хэлэх боломжгүй болсон ч эхлээд сайтар судалхад илүүдэхгүй шүү... Тухайн сүлжээний бүтэцийн оройн хүмүүсийг нь сайн судлах шаардлагатай... Яагаад гэвэл тэр хүмүүс нь урд нь яг ийм чиглэлээр ажиллаж ганц нэг компанийг дампууруулсан, алга болгосон өөрөөр хэлбэл луйвар хийж мэргэшсэн хүмүүс байдаг учраас нилээн ухаж судлахад илүүдэхгүй... Тэд урдныхаа ажиллаж байсан компанийг яагаад орхисоноо өөрийгөө хамгаалж танд ярих нь гарцаагүй... Мэдээж тухайн улсын болон тив, дэлхийн шууд худалдааны нийгэмлэгүүдэд ямар ч бүртгэлгүй байдаг байна... Түүнийгээ бүртгүүлэх шаардлаггүй гэж ярьдаг... Ийм чиглэлийн компаниуд зах зээл дээр маш их байгааг анхаараарай... Жишээ нь: My Lexxus Europe, KGC, Lexxus Inmernational, ЛИПИН, Glorion, None, Владимир Довгань, SSS-System, Ши-Ру-Айн, Тin-tile, Mageric, Meridian-Art, Enleven international, Ялма, Farma гэх мэт компаниуд орж ирсэн дампуурсан байх юм... Зарим нэг компаниыг орхигдуулсан байж магадгүй...
2. БҮТЭЭГДЭХҮҮН
В. Хэрэглээний бус онцын шаардлагаггүй бүтээгдэхүүнтэй...
Ихэнхи өнгөлөн далдлагдсан пирамидын сүлжээний бүтээгдэхүүнүүд нь өөр бусад компанийн бүтээгдэхүүний сав, баглаа, боодол, шошгыг нь сольсон байдаг байна... Өөрөө үйлдвэрлэгч огтоосоо биш байдаг... Нөгөөтэйгүүр хүн бүрт тэр болгон онцын шаардлагагүй бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгосон байх жишээний... Жишээ нь: My Lexxus Europy гэх компанийг санаж байгаа байх... Энэ компаний бүтээгдэхүүн нь бэлгийн ханамж таашаал авч чаддаггүй эмэгтэй хүнд зориулагдсан, уг тосыг ийм асуудалтай эмэгтэй бэлгийн уруул дээрээ түрхэж сэрэл, мэдрэмжийг өдөөж, сэргээх үйлчилгээтэй бүтээгдэхүүн нь анх Монголд 2002-онд VIACREAM нэртэйгээр орж ирж байсан, харин 2004-онд энэ бүтээгдэхүүний нэр нь ALURA нээрээр, өнөөдөр зах зээл дээр ALOVERA нэрээр тус тус өөрчлөгдсөн байх жишээний... Бүтээгдэхүүний сурталчилгаа нь сүүлдээ замбараагаа алдсан, одоо ч гэсэн адил... Шүд өвдсөн бол түрх шүдэндээ зуух, үе мөч өвдсөн бол түрхэх, ходоод гэдэсний асуудалтай бол залгих гээд нөгөө өөр зориулалттай бүтээгдэхүүн нь шал өөр юманд хэрэгтэй болгож сурталчилсан байдаг... Үнэхээр энэ бүтээгдэхүүнийг уг компани үйлдвэрлэж байна уу гээд судлаад үзхэд АНУ-ын NHTC-компанид үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн үйлдвэрээсээ өөр нэрээр 1-ширхэг нь 0,70$-ээр худалдаанд нийлүүлэгддэг байхад Монголд 1-ширхэг нь 25$-оор худалдаанд гарч байх жишээний... Мөн энэ компани нэрээ 2000-оноос хойш хэдэнтээ сольсон байдаг... Анх One to one, дараа нь Zibycom, дараа нь Ipsumconcert, дараа нь My Lexxus Europe, харин өнөөдөр KGC нэрээр далдуур хараар өнгөрөгч хугацаанд ийн өнгөлөн далдлагдаж үйл ажиллагаагаа явуулж байна... Мөн зарим нэг Хятадын сүлжээний компанийн сүлжээ нь ОХУ-аас орж ирж болноо, олон улсынх гэдгээрээ, тэгвэл яагаад бараа бүтээгдэхүүн Хятадаас-ОХУ... ОХУ-аас Монголруу ингэж дамжлагатайгаар орж ирдэг нь их сонирхолтой... Үүнийгээ гишүүд, лидерүүд нь тайлбарлаж чаддаггүй...
Мөн тухайн бүтээгдэхүүнээ буруу сурталчилдаг, худлаа ярьдаг, зохиомол, хиймэл үр дүнг гаргаж ирдэг, хэт их бүтээгдэхүүнээ бодит байдлаас нь давуулан магтан ярьдаг, хугацаа дууссан бүтээгдэхүүний хугацааг янзалсан байх, бас өвчин дээр тулгуурладаг нь бүр илүүтэй хууль зөрчсөн үйлдэл байдаг... Ихэнхи сүлжээний компаниуд тангараг өргөсөн бизнесмэн эмчтэй байх жишээний...
Эргээд эндээс хархад бүтээгдэхүүн байсан уу байсан, сайн уу сайн... Гэвч хүн бүхэнд онцын шаардлаггүй бүтээгдэхүүн байгааг эрхэм уншигч авхай анзаарч байгаа байх... Харин ямар ч байсан бүтээгдэхүүн байж байгааг анхааралдаа аваарай...
3. МАРКЕТИНГ ТӨЛӨВЛӨГӨӨ
Б. Бинар буюу хосолсон маркетингтай...
В. Матриц маркетингтай...
Өнгөлөн далдлагдсан Шууд худалдааны компани...
Ихэвчлэн Б хувилбар, В хувилбар, заримдаа аль алийг хольж нийлүүлсэн маркетингийг ашигладаг байна. Б хувилбар болох Бинар буюу хосолсон маркетинг нь танаас 2-оор салаалж сүлжээ үүсдэг систем юм. Та 3-дахь хүнээ эхний 2-ынхоо аль нэгний сүлжээнд элсүүлдэг систем. Хүнд тайлбарлахад их хялбар болзол нь харьцаатай... Нэг талдаа 2-хүн, нөгөө талдаа нэг хүн байгаа нөхцөлд урамшуулал авах жишээний... Харьцаа алдагдаад ирэхээр урамшуулал авахын тулд дахин өөрөө элсэж хувилж байрлалаа авч авхаас өөр арга байдаггүй... Тиймээс шинэ хүнд сурталчилахдаа та эхэлж элсээд байрлалаа эзлээд араасаа өөрөө дахиж 2-байрлал авах нь зөв, тэгвэл та 3-н байрлалаас ашиг олох боломжтой гэж ятгадаг...
В хувилбар буюу Матриц маркетинг төлөвлөгөө гэдэг нь дотроо янз янз байдаг, ойлгоход жаахан бэрх... 3/3-ын Матриц 4/5-ийнх, 5/2-ийнх тэр бүү хэл 2/1-ын матриц гэж байдаг... Энгийн хүн ялгаж чаддаггүй... Жишээ нь 3/3-ын Матриц гэдэг нь нэгдүгээр эгнээндээ 3-н хүн элсүүлдэг... 3-н хүн нь мөн л 3-н хүн элсүүлдэг... харин гүнрүүгээ 3-н үеэс урамшуулал авна... 4-дэхээс авахын тулд та дахин өөрийгөө өөрийнхөө сүлжээнд элсүүлж, хувилж авхаас өөр арга байдаггүй байх жишээний...
Зарим нь энэ 2-төрлийн маркетингийг хольж хутгасан, өөрсдийн хэлдэгээр давхардсан хосолмол маркетинг байх жишээний... Тайлбалахад их яривагтай... Эдгээр маркетинг системийг дэлхийн олон оронд хуулиар хориглосон байдаг ба үүсгэн санаачилсан хүмүүсийг нь олон жилийн ялаар шийдгэхээс гадна луйвардсан мөнгөнийх хэмжээгээр торгодог байна... Харин манайд өнөөдрийн Пирамид тогтолцооны луйварыг хийгээд байгаа нөхдүүд бүгд дээр дурдагдсан компаниудад оройд, нилээн идэвхитэй оролцож, олон хүнийг хохироосон, луйвар хийж мөнгө олж туршлагаж, нилээн мэргэшсэн байх жишээний...
Сүлжээний бизнесийн компани болгон өөрийн гэсэн сургалттай байдаг... Харин сургалт нь сэтгэл зүйн асар хүчтэй, сэтгэл хөдлөлийг ашигласан байдаг... Алга хорстол ташуулна, юм бодуулна, уйлуулна, инээлгэнэ, хэт сансарын амлалт өгнө, дуулуулна, за тэгээд хөөрхий сүлжээний бизнесийн энэ мэт үнэн мөнийг хэзээ ч хэлэхгүй, нуун дардаг,шинээр элсэгчийг сайхан хошгируулж мөнгийг нь салгадагыг анхаараарай...
Эргээд хараад хасах нэмэхээр тулгын 3-н чулууг дүгнэж үзвэл
1. КОМПАНИ байхгүй учраас хасах // - + //
2. БҮТЭЭГДЭХҮҮН байхгүй учраас хасах // - + //
3. МАРКЕТИНГ ТӨЛӨВЛӨГӨӨ байгаа учраас // + //
1-нэмэх, 2-нь эргэлзээтэй буюу байгаа байхгүй нь мэдэгдэхгүй байна... Өнөөх тулгын 3-н чулуу сайн байх ёстой гэж хэлсэнг мартаагүй байхаа... 3-н чулууны зөвхөн нэг л байна... Нэг чулуун дээр тогоо тогтохгүй...
Харин ӨНГӨЛӨН ДАЛДЛАГДСАН ПИРАМИДЫН сүлжээний оройд туршлагатай, мэргэшсэн хүмүүс байдаг учраас хэсэг хугацаанд оршин тогтнодог... Нэг л өдөр дампуурдаг... Дундажаар 6-н сараас 5-н жилийн хугацаанд байдаг... Хамгийн гол нь оройн гэх, үүсгэн байгуулагч гэх хүмүүсийг нь сайн судлах хэрэгтэйг дахин дахин анхааруулъяа... Тэд эхнийхийг нь дампууруулаад асуудал намжихаар дараагынхыг нь оруулж ирээд дахин луйвараа үргэлжлүүлдэгийг, эсвэл эхнийхээ компанийн бүтээгдэхүүн болон компанийг солиод гараад ирдэг байна...
За ингээд эцэст нь ӨНГӨЛӨН ДАЛДЛАГДСАН ПИРАМИДЫН сүлжээ гэж юу болохыг эрхэм та мэдэж авлаа шүү дээ... Одоогын зах зээл дээр байгаа компаниудыг эрхэм уншигч та өөрөө эдгээр ялгаан дээр буулгаад судлаад үзээрэй...
Хүндэтгэсэн:
МШХН-Дэд ерөнхийлөгч, шууд худалдаа, сүлжээний бизнес судлаач Д.Чимэддамба