Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах, бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төслийн хүрээнд Азийн авто замын АН-3 чиглэл буюу Улаанбаатар – Дархан - Алтанбулаг чиглэлийн замаас салаалан Төв аймгийн Борнуур сум хүртэлх 7.45 км, Жаргалант сум чиглэлийн 24.73 км авто замыг шинэчлэх, төв замтай холбох замын ажил албан ёсоор эхэлжээ.
Нийслэлийн иргэдийн хүнсний ногоо, сүү сүү бүтээгдэхүүний тодорхой хувийг дангаараа хангаж байдаг дээрх 2 сум ирэх 10 дугаар сар гэхэд хатуу хучилттай автозамаар Улаанбаатар хоттой холбогдох аж.
Дээрх 2 чиглэлийн авто замын ажлыг ХБНГУ-ын сэргээн босголтын банкны зээлийн хөрөнгөөр шийдвэрлэж байгаа бөгөөд “КТК” ХХК, “Анандын зам”ХХК-ууд түншилж замын ажлыг гүйцэтгэхээр болжээ.
Төв аймагт энэ жил дээрх 2 автозамын ажлаас гадна Батсүмбэр чиглэлийн 43,4 км, Налайх- Зуунмод чиглэлийн 25 км автозам шинээр барих ажлууд нэгэнт эхэлжээ.