Бэлэн мөнгө авах хүсэлт гаргасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 1 сая төгрөгийг нь ирэх 7 хоногоос Улаанбаатар хотоос эхэлж олгоно гэж Сангийн сайд Д.Хаянхярваа хэллээ. Ингэхдээ 4, 5 дугаар сарын мөнгийг хамтад нь өгөх юм байна.
Иргэдэд хувьцаа эзэмшүүлэх, аж ахуйн нэгжид худалдахтай холбоотой тогтоолын хэрэгжилттэй Засгийн газрын хуралдаанаар танилцан ийм шийдвэрт хүрчээ.
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд бэлэн мөнгө эсвэл хувьцааны алиныг нь сонгох хүсэлтэй байгаа талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам тодотгосон байна.
Танилцуулгаас харвал 2012 оны 05 дугаар сарын 15-ны байдлаар 1 сая төгрөгийн хишиг, хувиа бэлэн мөнгө хэлбэрээр авна гэдгээ 272 582 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн илэрхийлж өргөдлөө гаргажээ.
НХХЯ 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн иргэдийн өргөдөл, хүсэлтийг мөн хүлээн авч эхэлсэн. 05 дугаар сарын 15-ны байдлаар 738 917 мянган хүн хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлтэй байна. Эдгээрийн 717 748 нь буюу нийт өргөдөл гаргасан иргэдийн 97 хувь нь хувьцаагаа зарж бэлэн мөнгө авах, 21 мянга нь орон сууц худалдан авсны төлбөр, 394 хүн боловсролын болон эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр хэлбэрээр авах хүсэлт гаргажээ.
Засгийн газрын хуралдаанаар мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны нэрлэсэн үнийн талаар яригдлаа. Энэ асуудлыг ирэх 7 хоногт Засгийн газар ээлжит бусаар хуралдан эцэслэн шийдвэрлэх төлөвтэй байна. Нэгж хувьцааны нэрлэсэн үнийг тогтоосны дараа 6 дугаар сарын 1-нээс үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдаж эхлэх юм.
Иргэдийг 6 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулах зорилгоор Төрийн банкинд 50 тэрбум, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихээр мөн 50 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкинд ирэх 7 хоногт шилжүүлэхээр болжээ. Босоо тэнхлэгийн замын ажил, төмөр замын бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгийг бүрэн шийдвэрлэсэн гэж Сангийн сайд Д.Хаянхярваа хэлэв хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.