logo
Camp David гэж юу вэ?

Camp David гэж юу вэ?

2012/05/17
Энэ долоо хоногийн сүүлээр болох Их Наймын уулзалтад оролцох төрийн тэргүүнүүд Америкийн ерөнхийлөгч нарын нууц газар гэгддэг Кэмп Дэвидэд зочилно. Дэлхийн улсуудын төрийн тэргүүнүүд болон ерөнхий сайдууд Америкийн ерөнхийлөгч нарын урилгаар Вашингтон хотоос баруун хойд зүгт 100 км-т ой дунд орших байшинд зочилдог байжээ. Америкийн холбоотнууд төдийгүй өрсөлдөгч орнуудын төрийн тэргүүнүүд ч дэлхийн хоёрдугаар дайны үед байгуулагдсан Кэмп Дэвидэд зочилж байсан түүхтэй. Уинстон Черчиллээс эхлээд Маргарет Тетчер, Тони Блэйр зэрэг Их Британий ерөнхий сайдууд энд байнга ирдэг байсан юм. Төмөр хатагтай гэгддэг Тетчер айлчлалынхаа үеэр ЗХУ Америк Их Британий холбоо харилцааг тасалж чадахгүй хэмээн анхааруулж байсан байна. Сүүлийн 70 жилийн хугацаанд өндөр дээд хэмжээний дипломат уулзалтыг олны хөлөөс зайдуу орших энэ буйдхан газар зохион байгуулсаар иржээ.
Улс төрийн шинжээч Норм Орнстейний ярьж байгаагаар уулан дээр орших Кэмп Дэвидэд нууц уулзалтуудыг зохион байгуулж байсан нь Франклин Рузвелтээс хойшхи Америкийн үе үеийн ерөнхийлөгч нарт ач тусаа өгч байжээ.
Ерөнхийлөгч Рузвелт энэ газрын нэрийг Шангри-ла болгож өөрчилж байсан юм. Харин 1950 –иад оны дундуур ерөнхийлөгч Двайт Эйзенхауэр Шангри-ла гэдэг нэрийг хэтэрхий чамин байна хэмээн үзээд аав болон ачийнхаа нэрээр Кэмп Дэвид гэж нэрлэсэн байна. Эйзенхауэрийн үед Зөвлөлтийн удирдагч Никита Хрушев Кэмп Дэвидэд зочилж байсан бөгөөд үүний дараа мерик Кубын сөргөлдөөний үеэр ерөнхийлөгч Жон Кеннеди энд Эйзенхауэртай зөвлөлдөж байжээ. Тэгвэл 1978 онд Америкийн улс төрийн түүхтэй салшгүй холбоотой энэ газар ерөнхийлөгч Жимми Картер Египетийн ерөнхийлөгч Анвар Ал Садаат болон Израйлийн ерөнхий сайд Менахем Бегин нарын хооронд энхийн тохиролцоог зуучилж байсан билээ. БНН-аас ерөнхийлөгчөөр сонгогдсон Роналд Реган бусад ерөнхийлөгч нарыг бодвол Кэмп Дэвидэд илүү цаг хугацааг өнгөрөөдөг байжээ.
Кози нэртэй дэн буудлын менежер Вики Гриндер Турмонт хотод байдаг Кэмп Дэвидийн Музейн үйл ажиллагаанд оролцдог. Тэрээр ярихдаа "Америкчуудын хайр хүндэтгэлийг хамгийн ухээр хүлээсэн ерөнхийлөгч болох Роналд Реган Кэмп Дэвидэд 585 өдрийг өнгөрүүлсэн, тэр энд байх үнэхээр дуртай байсан гэжээ.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш