Өнгөрсөн Лхагва гарагт 12 цагаас Үндэсний мэдээллийн төвд МУГЖ С.Жавхлан хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрээр харийнхны хөлд талхлагдан сүйрч буй эх орноо хамгаалахын тулд улс төрд хүч үзэхээр болсон гэнэ. МУ-ын төрийн тэргүүн байсан хүнээ хүндлэлгүй нүднээс гартал зовоосонд харамсаж байгаагаа илэрхийлээд ирэх сонгуульд МАХН-аас нэр дэвшихээр болсон байна. Эх орныхоо газар шороог зарж борлуулж баяжсан эрхмүүдийг улс төрчид гэдэггүй юм. Өнөөгийн нийгэмд жинхэнэ эх орончид үгүйлэгдэж байна. Би улс төрийн сонгуульд ялалт байгуулвал амь биеэрээ эх орныхоо төлөө тэмцэж чадна. МАХН-ынхан эх орноо олгиархудын савраас аврахаар тэмцэж байгаа тул би тэдэнтэй нэгдэхээр болсон. Тун удахгүй Н.Энхбаяр даргаас МАХН-ын батлахаа гардан авна гэв.