logo
Хөвсгөл аймгийн сонгогчдын нэрсийн жагсаалт энэ сарын 20 гэхэд салбар хороодод хүргэгдэнэ

Хөвсгөл аймгийн сонгогчдын нэрсийн жагсаалт энэ сарын 20 гэхэд салбар хороодод хүргэгдэнэ

2012/05/17
УИХ-ын сонгуулийн Хөвсгөл аймгийн 17 дугаар тойргийн хороо хуулийн дагуу энэ сарын 7 нд хуралдаж 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж ажилдаа ороод байна. Тойргийн хорооны даргаар Аймгийн ЗДТГ-ын дарга Г.Төмөрбаатар, нарийн бичгийн даргаар Ц.Жамсранжав, гишүүдэд Нийгмийн хөгжлийн бодлогийн хэлтэсийн дарга Г. Ганболд, Бямбасүрэн, Г.Гандэлгэр,н. Лхавгажав, н.Батсайхан, н. Галсандорж, Ч. Бямбадорж, н.Эрдэнэбилэг, ИТХ-ын нарийн бичгийн дарга н.Бөхсуурь нар сонгогдсон байна. Мөн 24 салбар хороо тус бүр 7-9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан байна. Нийтдээ аймгийн хэмжээнд 112 салбар хороо байгуулагдаад байна. Түүнд 700 гаруй төрийн албан хаагчид ажиллах ажээ. Өнөөдөр салбар хороодын нэгдсэн хуралдаан болж салбар хорооны дарга нар тамгаа гардан авсан байна. Сонгуулийн ерөнхий хорооноос хуулийн дагуу сонгогчдын нэрсийн жагсаалт битүүмжлэгдэн Тагнуулийн газраар дамжиж ирсэн байна. Хөвсгөл аймагт урьдчилсан байдлаар 79 мянган сонгогч санлаа өгнө. Түүнээс Мөрөн суманд 30 орчим мянган сонгогчидтой. Нэрсийн жагсаалт энэ сарын 19- ны дотор сумдын салбар хороодод хүрэгдсэн байх ёстой. Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар нэрсийн жагсаалтыг аймгийн сонгуулийн хорооноос итгэмжлэгдсэн төлөөлөгч албан ёсоор газар дээр нь хүлээлгэж өгөхөөр болсон байна. Салбар хороодын дарга нарт өгч явуулах боломж байсан боловч лац тэмдэг хөдлөх эрсдэлээс сэргийлж ийнхүү газар дээр нь өгөхөөр болсон байна. Амйгийн тойргийн хорооны дэргэд мэдээлэл технологи хариуцсан 5 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллах ажээ. Ирэх сарын 6 гэхэд нэр дэвшигчид тодроно.
Ц.Баяр
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш