Салалтын дараа эмэгтэйчүүд гуньж гутардаггүй
Эд хөрөнгийн асуудлаас болж зарим нь уйлах нь бүү хэл хэт бүдүүлэг, догшин авирлах нь ч бий. Гэвч нэгэнт салсан, нэгэнт шийдсэн бол тэд салалтын дараа гуньж гутраад байдаггүй гэж харилцааны сэтгэл зүйч ярьж байна.
Тэд эхний өдөр усан нүдлэнэ. Гэхдээ удаан үргэлжлэхгүй. Маргааш нь гэхэд л хэн нэг найз дээрээ очоод тэр новшийн амьтан миний насыг үрлээ гээд л ярьж гарна. Тэд хамтдаа салсан залууг газар дор ортол муулаад тэгээд л эмэгтэйчүүдийн сэтгэл тайвширчихна.
Харин эрчүүд ингэж чаддаггүй. Тэд ийм нарийн ширийн юм ярих, сэтгэлээ нээж, уйлж хайлахыг сул доройн шинж гэж үзнэ. Найз байсан ч эрчүүд найздаа ийм зүйл ярихгүй. Тэгээд л дотроо шаналж стрессийг хуримтлуулж гарна.
Ер нь эрчүүдийн стресс ихэвчлэн ахуйн гэр бүлийн асуудлаас үүсдэг байна. Эрчүүдийг хэнэггүй гэх боловч үнэндээ огт тийм биш аж. Тэд өчүүхэн зүйлд ч эмзэглэж болох ч үүнийгээ ил гаргах дургүйд л учир байгаа юм.
/Хань/