logo
Өдөр бүр, тогтмол загасны мах хэрэглэдэг бол ямар ч өвчнөөс сэргийлж чадна

Өдөр бүр, тогтмол загасны мах хэрэглэдэг бол ямар ч өвчнөөс сэргийлж чадна

2012/05/17
- Загасны мах бүхэлдээ уураг агуулж байдаг.
- Загасны мах ходоодонд амархан шингэдэг.

-100 гр загасны мах нь хүний биед өдөр тутмын шаардагдах уургийн талыг хангадаг.
- Загасны маханд байдаг өөхний хүчил нь ужгирсан үрэвсэл, чихрийн шижин болон зарим хорт хавдрыг ч анагаах үйлчилгээтэй болохыг эрдэмтэд судлан тогтоосон байна.

- Загасны мах нь үлэмж хэмжээний натри агуулж байдаг нэн чухал хүнсний бүтээгдэхүүн юм.
- Загасны махан дахь натри нь хүний биеийн минерал бодисын тэнцвэрийг хадгалахад тустай бөгөөд хүний биед селен, йод, фторыг хангадаг.

- Яргай загасанд селен хамгийн их байдаг.
- Хүн өдөр бүр 100 гр загасны мах идвэл, өдөр бүрийн йодын хэрэгцээгээ бүрэн хангадаг төдийгүй бамбай булчирхайн өвчнөөс ч сэргийлдэг байна.

- Хүний биед магни дутагдвал бухимдах байдал илэрдэг. Үүнийг засах хэрэгтэй. Гэхдээ заавал эмээр биш загасны мах байнга хэрэглэвэл ач тусаа өгнө. Байнга загасны мах иддэг хүний бие махбодод шаардагдах нийт уургийн талыг загасны мах хангаж чаддаг.

- Загасны мах нь хүний бие махбодод шаардлагатай А, Д, Е аминдэмийг бүрэн хангах чадвартай.
- Загасны маханд байдаг төрөл бүрийн өөхний хүчил нь цус өтгөрөх буюу зүрхний өвчнөөс найдвартай сэргийлнэ.

- Загасны маханд байдаг өөхний хүчил нь хүний их тархи, мэдрэлийн судас, нүдний торлог бүрхэвч зэргийг өвчлөхөөс хамгаалахад туслана.
- Жирэмсэн эхчүүд болон нялх хүүхдүүд төрөл бүрийн өөхний хүчлээр ихээхэн дутагддаг бөгөөд энэ нь загасны мах хэрэглэдэггүй юмуу, маш бага хэрэглэдэгтэй холбоотой юм.

/Хань/ 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш