Швейцарын Базел хотноо болсон Дэлхийн Кёрлингийн Холбоо /ДКХ/-ны их хурлаар Монголын кёрлингийн холбоог тус холбооны 49 дэх албан ёсны гишүүнээр элсүүллээ.
Тус их хуралд Монголын кёрлингийн холбооны ерөнхийлөгч, "Эрдэм ТВ" сургуулийн захирал С.Нацагдорж оролцсон байна.Тэрбээр хурлын үеэр ДКХ-ны удирдах албаны хүмүүстэй уулзаж, уг спортыг өөрийн орондоох өгжүүлэхэд бүхий л талын туслалцаа дэмжлэг авч ажиллахаар болжээ. ДКХ-ноос энэ спортыг Монголд хөгжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгсэл материал нийлүүлэх, заах арга зүйн материал өгөх, мэргэжлийн багш дасгалжуулагчаа манай улсад илгээхээр болжээ.
Монголын Кёрлингийн Холбоо 2011 оны хоёрдугаар сарын 21-нд үүсэн байгуулагдсан МҮОХ-ны гишүүн байгууллага юм. Тус холбооны удирдах зөвлөлд БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, МОСХ-ны ерөнхийлөгч Д.Баясгалан нарын 10 орчим хүмүүс ажилладаг.
Монголчуудын эрт дээр үеэс эхлэн тоглож ирсэн мөсний шагай н спорттой тун төстэй кёрлингийн спортыг эх орондоо дэлгэрүүлэх, өвлийн төрлийн багийн спортыг хүүхэд залуучуудын дунд өргөнөөр хөгжүүлж, ирээдүйн өвлийн олимпийн медальтнуудыг одооноос бэлтгэх зорилготойгоор 2013 онд нийслэл хотын төвд өөрсдийн хөрөнгөөр анхны битүү дээвэртэй кёрлингийн мөсөн талбайг байгуулахаар төлөвлөжээ.
Мөн дасгалжуулагч багшийг бэлтгэх, их, дээд сургуулийн оюутнуудаас бүрдсэн баг байгуулан энэ спортоор хичээллүүлэх, олон улсын тэмцээнд оролцуулна гэж МКХ-ноос мэдээллээ.
Д.Өлзий
МОНЦАМЭ