logo
Хакеруудын учруулсан хохирол  2011 онд 63 тэрбум доллар давжээ

Хакеруудын учруулсан хохирол 2011 онд 63 тэрбум доллар давжээ

2012/05/17
2011 онд компьютерын дээрэмчдийн учруулсан хохирол өмнөх 2010 онтой харьцуулахад 4,6 сая доллароор өсчээ. Энэ нь ийм маягийн статистикийн түүхэнд шинэ дээд амжилтыг тогтоогоод байна. Ийм тоо баримтыг Сингапурт хэвлэгдсэн Программ хангамжийн үйлдвэрлэгчдийн ажил хэрэгч холбооны /BSA/ илтгэлд дурджээ.

Уг баримт бичигт дурдснаар, АНУ ын болон Хятадын софтын үйлдвэрлэгчид илүүтэй хэлмэгдсэн бөгөөд тэд тус бүр 9,8 болон 8,9 тэрбум долларын хохирол амсчээ. Орос улс энэхүү “хар жагсаалтын” гуравдугаарт орсон бөгөөд 3,2 тэрбум долларын хохирол амссан. Орос улсад компьютерын дээрэмчдийн софт 2011 онд тогтоосон программ хангамжийн 63 % байжээ.

BSA компаний шинжээчдийн үзэж байгаагаар, 2011 онд компьютерийн дээрэмчдийн дэлхийн нийт үзүүлэлт эдийн засгийн түргэн өсөлтийн хамт Азийн орнуудад илүүтэй өсчээ.BSA илтгэлд дэлхий нийтэд 2011 онд персонал компьютерт суурилуулсан программын 42 % нь дээрэмчдийн хуулбарууд байжээ. Ингэхдээ судалгаанд оролцогч хэрэглэгчдийн 57 % нь хуурамч софт ашиглаж байгаагаа хүлээсэн аж.  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш