Египтийн ДХЯ тус улсын ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн хүүдүүдийн нэг Гамаль амиа егүүтгэсэн тухай мэдээг няцаав. Одоогийн байдлаар тэр египтийн нийслэлийн ойролцоох Тора гянданд хоригдож байна. МЕНА агентлаг мэдээндээ мягмар гаригт египтийн нийгмийн сүлжээнд Гамаль Мубарак сэтгэл санааны хямралаасаа болоод нэг хүний камерт өөрийгөө дүүжлэн амиа егүүтгэсэн тухай мэдээлэл гарсан тухай сануулжээ. Египтийн ДХЯ ны дэд тэргүүн генерал Мухаммед Хасан Гамилийн мэдээлснээр, ерөнхийлөгч асны Торад хоригдож байгаа хүүгийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд мягмар гаригт түүн дээр төрөл төрөгсөд нь ирсэний дотор эхнэр Хадиджа болон эх Сюзан Мубарак нар байсан гэжээ. Гамиль болон түүний төрсөн ах Аял нар нь Торын гянданд албан тушаалаа урвуулан ашигласан болон авилга авсан хэргээр ял эдлэж буй юм. Энэ хэрэгт гол буруутнаар тэдний эцэг –Египтийн ерөнхийлөгч асан Хосни Мубарак болон түүний зургаан туслах байгаа аж. Египтийн шүүх эцсийн шийдвэрээ 2012 оны 6-р сарын эхэнд гаргана.