УИХ-ын экс гишүүн Р.Эрдэнэбүрэн Америкт суралцаад нэлээд хугацаа өнгөрч байгаа билээ. Экс гишүүн оюутны үүргэвч үүрэн суралцаад зогссонгүй тус улсын улс төрийн арвин туршлагыг хуримтлуулан ирсэн бололтой. Удахгүй болох сонгуульд өөрийн төрсөн нутаг Дундговь аймагт УИХ-д нэр дэвшүүлэхээр сураг байгаа төдийгүй Төрийн саарал ордноор үе үе морилох болжээ. Дашрамд дурдахад Р.Эрдэнэбүрэн гишүүн УИХ-ын гишүүд дотроо нас хамгийн залууд тооцогдож байсан.