Улсын төсөвт нь түүний хүрээ, төсвийн цаашдын төсөөллийн гээд хоёр том ангиллаар явдаг зүйл. Нөгөө талаар Үндсэн чиглэл гээд эдийн засгийн маш чухал баримт бичгийг баталдаг. Дээр нь мөнгөний бодлого байна. Энэ дөрвөн баримт бичиг бол цаашдаа Монголын төрд улс орныхоо эдийн засгийг удирдаж авч явахад нэн чухал механизм байх болно. Өнгөрч буй дөрвөн жилд энэ механизмыг бид их зөв хэрэглэсэн гэж бодож байна. Бидний дөрвөн жилд хийсэн ажлын суурин дээр энэ төсөөлөл, төсвийн хүрээний мэдэгдэл гарч байгаа юм. Энэ механизм, бодлогуудыг зөв хэрэгжүүлсний үр дүнд ийм хэмжээний ажлыг хийж, ийм хэмжээний ажил хийх боломжийг тавьж өглөө шүү гэдгийг харуулж байгаа хэрэг.
Та бид УИХ юу хийсэн бэ гэж өөрсдөөсөө асуу, тэгээд хариул. Бид санхүү, эдийн засгийн хямралыг хэрхэн гэтэлж давсан бэ, тэр “голланд” өвчинд нэрвэгдэхгүйгээр яаж гарав гэдгийг олон түмэнд хэлэх хэрэгтэй. Бас урьд хожид бидний түүхэнд байгаагүй том, шинэ тоонууд байна. Долоон их наядын нэгдсэн төсвийн орлогод хүрсэн гэдэг нь Монголд үнэхээр байгаагүй тоо. Цаашдаа ч Монголд байгаагүй эдийн засгийн өсөлтийн үндсийг бид тавьж өгсөн. Дээр нь бид инфляци, үнийн өсөлтийн асуудлыг зөв авч явсан. Ер нь төсвийн хүрээний мэдэгдэл болон Үндсэн чиглэл, төсөв, мөнгөний бодлогыг энэ дөрвөн жилд маш зөв явууллаа гэж би үзэж байна. Энэ бол хамтарсан Засгийн газрын үр дүн. Энэ бол УИХ гишүүд бидний эдийн засгийг макро түвшинд хүргэсэн гол ололт. Сонгуульд оролцох гэж байгаа бол үүнийгээ ярихгүйгээр бие бие рүүгээ үг хаясан маягаар асуудлыг өнгөрөөгөөд байх нь ач холбогдолгүй.
Санхүү, мөнгөний бодлого дээр УИХ алдаа гаргаагүй гэж бодож байна. Цаашдаа ч Монголын төр, УИХ алдаа гаргах ёсгүй. Хэрэв тэгж чадах юм бол том хүрээгээрээ улс орноо бид дэлхийн эдийн засгийн өсөлтийн түвшинд аваачиж чадна. Энэ талаар бидэнтэй маргаад байсан эдийн засагчид одоо аядсан байгаа биз дээ. Улс орны макро түвшний бодлогыг зөв аваад явсан нь бидний хамгийн том үр дүн гэдгийг нийт гишүүд, сайд нар анхааралдаа авна биз ээ. Харин дутагдалтай зүйл байгаа бол тэрнийг ч бас үгүйсгэхгүй.