УИХ-ын 2012 оны сонгуульд гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудыг саналаа өгөхөд нь аль болох зардал чирэгдэл гаргалгүй, нэг л удаа Дипломат төлөөлөгчийн газраа ирж саналаа өгөх боломжоор хангах шаардлагыг УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг удаа дараа дэвшүүлж байсан билээ. Тэгвэл энэ асуудал шийдэгдэж гадаадад байгаа монголчууд маань чирэгдэлгүй саналаа өгөх боломжтой боллоо.
Гадаад дахь монголчуудын саналыг авах хүрээнд Гадаад харилцааны яам, Сонгуулийн ерөнхий хороо хамтран журам баталсан. Гэвч уг журамд гадаадад амьдарч байгаа монгол иргэд нь УИХ-ын сонгуульд оролцохын тулд тухайн орон дахь Дипломат төлөөлөгчийн газраа биечлэн очиж сонгуульд оролцохоо илэрхийлж, бүртгүүлэх ёстой. Хэрвээ шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй бол түүнийгээ давхар хийлгэнэ. Дараа нь УИХ-ын сонгуульд оролцохоор саналаа өгөхийн тулд ирэх зургадугаар сарын 10-нд дахин Дипломат төлөөлөгчийн газраа хүрэлцэн очиж сонгуульд саналаа өгөхөөр тусгаад байсан билээ.
АНУ-д гэхэд Монгол Улсыг төлөөлсөн Дипломат төлөөлөгчийн газар ердөө хоёр хотод л байдгийн нэг нь Сан-Франциско, нөгөө нь Вашингтон. Тэгтэл Нью-Иорк, Чикаго зэрэг монголчууд олноороо амьдардаг хотод сонгуульд оролцохын тулд эхлээд бүртгүүлнэ, дараа нь саналаа өгнө гэхчилэн хоёр ч удаа зардал чирэгдэл, маш их цаг зарцуулах энэ асуудлыг холбогдох байгууллагууд бодолцож үзэлгүй журмаа баталсан нь гадаад дахь монголчуудаас ч багагүй шүүмжлэл хүлээж байлаа.
Энэ асуудлыг хялбарчилж УИХ-ын Сонгогчдын нэрсийн жагсаалт бүртгэлийн хяналтын дэд хорооноос “Гадаад дахь монголчууд нь УИХ-ын сонгуульд саналаа өгөхийн өмнө бүртгэлд хамрагдахдаа заавал биеэр Дипломат төлөөлөгчийн газраа очих шаардлагагүй. Утас, факс, майл хаяг зэргийг ашиглан сонгуульд оролцох бүртгэлээ хийлгэх боломжтойн зэрэгцээ шинэчилсэн бүртгэлээ хийлгүүлж, УИХ-ын сонгуульд саналаа өгөхдөө Дипломат төлөөлөгчийн газраа биечлэн очиж болох юм” гэсэн саналыг оруулж байсан.
Гэвч МАН-ын бүлгийн гишүүд тэр дундаа иргэний бүртгэл мэдээлэл хариуцсан хууль зүйн сайд Ц.Нямдорж хоёр гурван ч хурал дээр “Нэгэнтээ Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны яам Сонгуулийн тухай хуульд заасан заалтын дагуу журмаа баталчихсан байхад, дахиад өөрчлөх нь тогтворгүй байдал үүсгэнэ” хэмээн эсэргүүцэж байсан.
Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд тэр дундаа Н.Алтанхуяг гишүүний хувьд “Харь нутагт байгаа монголчуудаа сонгуульд оролцуулахын тулд ядаж нэг л удаа онгоцоор нисээд саналаа өгөх тэр бололцоог хуулийн хүрээнд олгох ёстой. Тэд бол энд амьдарч байгаа монголчууд шиг нэг дүүргээс нөгөө дүүрэг рүү очих гэж байгаа хэрэг биш. Хувиасаа зардлаа гаргаж саналаа өгнө. Тиймээс зөвхөн сонгууль өгөхдөө Дипломат төлөөлөгчийн газраа биечлэн очиж, саналаа өгөхөөр чирэгдэл багатай болгох ёстой” гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Ямартай ч, өчигдөрийн чуулганы хуралдаанаар гадаадад амьдарч буй монгол иргэд цахим хэлбэрээр бүртгэлээ хийлгээд санал хураалтын өдөр өөрийн биеэр нэг л удаа биечлэн очиж санал өгөхөөр боллоо.