logo
Дотоодыг хамгаалахын цэрэг ба жанжин Сүхбаатар

Дотоодыг хамгаалахын цэрэг ба жанжин Сүхбаатар

2012/05/18
Шинэ засгийн боддого үйл ажиллагаа ард олонд хүрч Богдхаантай тангарагын гэрээ байгуулснаар ардын эрхт ёсыг эрх зүйн хувьд баталгаажуулсан явдал болсон.

Ардын засаг дотооддоо бэхжиж байсан ч гадаадулс орнуудадхүлээн зовшоорогдоогүй зөвхон Зовлолт Орос улсаас Монголын тусгаар тогтнолыг бус геополитикийн бодлого бусад олон шалтгаанаар өорийнх нь ивээл дор буй болсон Монголын Ардын Засгийн газрыг хүлээн зөвшөорсон байлаа.

Чухамхүү түүхийн ийм хүнд бэрх үед Монгол цэргийн нэг төрөл болох Дотоодын дэрэг тулгын чулуугаа тавьсан юм.
1922 оны 5-р сард Бүх цэргийн зөвлөлийн тэргүүлэгчдээс нууц тушаал гаргажДотоодыг хамгаалах тусгай газрыг байгуулах бэлтгэл товчоог байгуулж тус газрын үйл ажиллагааны дүрэм бүтэц орон тоо зохион байгуулалт төсвийг боловсруулах талаар товчооны гишүүн Дэргийн яамны сайд Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар Бүх цэргийн зөвлөлийн тэргүүлэгч Э.Ринчинов, цэргийн дарга Б.Балдандорж нарт даалгасан байна.

Дотоодыг хамгаалах газрын анхны дарга Б.Балдандорж Хиагтыг чөлөөлөх тулалдаан болон ардын журамт цэргээс явуулсан олон тулалдаанд оролцож байсан жанжин Д.Сүхбаатарын итгэлт анд байлаа.

В.Балдандорж Нийслэл хүрээнд байсан морин баригаадын 1-р хорооны даргаас чөлөөлөгдөөд улаан цэргийн дарга К.К Баторуны Хамт ЗОУ-ыг зорьж 15 хоног Бүх Оросын Улс Торийн Нэгдсэн Газрын үйл ажиллагаатай танилцаж туршлага судлаж байсан нь ДХГ-ыи даргаар ажиллуулахаар бэлтгэгдсэн хүн байв.

1922 оны 7-р сарын 03-ны одөр хуралдсан Ардын Засгийн Газрын гишүүдийн хуралд Дотоодыг хамгаалах тусгай газар байгуулж дүрэм хэмжээг батлах тухай асуудпыг хэлэлцэн шийдвэрлэж тус газрын даргаар Б.Балдандоржийг томилон боловсон хүчнээ сонгож бэлтгэх, бусад ажлыг гүйцэтгүүлэхээр даалгасан.

ДХГ байгуулах явцад тус газрын бүтэцэд тусгай тасаг цэрэгтэй байхаар анхныхаасаа тооцон тусгаж байсан эвсэл 1922 оны 7-р сарын 16-ны өдрийн Засгийн Газрын хуралдаан дээр хэлэлцэж шийдвэрлэсэн эсэхийг нарийн судчаж тогтоох нь зүйтэй. Аливаа тусгаар улс оронд дотоод аюулгүй байдааа хангадаг тусгай байгууллага байдаг дэлхийн улс орны жишгээр ийнхүү Монгол улсад ДХГ тусгай газар байгуулагдмагц цэргийн зохион байгуулалт, зэвсэглэлтэй тусгай нэгж хамт бий болсон нь түүхтэй Дотоодын цэрэг буюу олон түмний дунд «Одон тэмдэгт тусгай хороо» хэмээх 05-р ангийн үүсэн байгууллагдсан түүх нь Их жанжин Д.Сүхбаатартай холбогдсон учир шалтгааныг мошгин хеөвоос хэд хэдэн тайлбар дүгнэлт гарч байна.

Жанжин Д.Сүхбаатар ДХГ байгуулах бэлтгэл товчооны нэг гишүүн Дэргийн яамны сайд Бүх цэргийн жанжины хувиар төдийгүй үндэсний Ардчилсан хувьсгалын зэвсэгт тэмцэлийг зохион байгуулсан удирдагчийн хувьд цэрэг, хүчний байгууллагын талаар голлох шийдвэрийг гаргаж байсан учраас тус газрын дарга төдийгүй бусад бүрэлдэхүүнийг сонгохдоо Д.Сүхбаатарыг шууд нэр зааж санал болгосон хүмүүсийг томилсон байдаг. Ялангуяа ДХГ-ыг анхны тусгай тасаг цэргийг Нийслэл хүрээнд байсан 1-р хорооны цэргүүдээс 13 цэргийг сонгож томилуулсан ньД.Сүхбаатар тэдиийг сайн мэддэг байсны илрэл юм.



Тусгай тасаг цэргийн анхны дарга Дөчингийн Пунт цэрэг Б.Равжаа, Санжаа зэрэг 13 цэрэг нь Хиагтыг чөлөөлөх тулалдаан улс орноо гамин цагааны үлэгдлээс чөлөөлөх тулалдаанд олон удаа оролцож хувьсгалын үйл хэрэгт үнэнч жанжны итгэлийг хүлээсэн партизан цэргүүд байсан юмаа.

Энэхүү тусгай тасгийн цэргүүд засгийн газрын байр, зарим албан газруудыг манаж хамгаалах, гэмт хэрэгтнүүдий гдайчлан баривчлах, хоригдол ялтныг хуяглан хүргэж цагдан харгапзах зэрэг үндсэн үүргээс гадна бусад олон талт үүргүүдийг ДХГ-ын ажнлтануудтай хүч хавсран гүйцэтгэж байжээ.

Ардын засгийн газрыг үйл ажиллагаанд Зөвлөлт Орос Улсын бөлөн Коминтерын бодлого нолөө 1922 оноос идэвхижиж байсан нь Дотоодыг хамгаапах газрыг шинээр байгуулагдахад илэрхий мэдэгдсэи байдаг.

Анхны тусгай тасаг цэргийг дагалдуулан тэднийг сургах хүч нэмэгдүүлэх зорилгоор Зөвлөлтийн уулаан армийн буучийн 35-р дивизын 103-р бригадын тусгай батальоноос дарга цэргийг томилон ажиллуулж байжээ.

Улаан цэргийн сургагч дарга, цэргүүд, 1923 оны намар хүртэл ажиллаж байгаад буцсан хэдий ч тэдний халааг мөн л улаан цэргийн халимаг дарга цэргүүд хүлээн авч 1 ажиллаж байсан байна.

Жанжии Д.Сүхбаатарын албаны өрөө болон зарим үед бие хамгаалагч үүргийг гүйцэтгэж, гэр орныг нь хүртэл хамгаалж байсан цэргүүд бол тусгай тасгийн цэргүүд байлаа.

Дотоодын хамгаалахын цэргүүд гэж нэрлэгдэж байсан Дотоодын цэргийн анхны тасаг, салаа, сумангийн цэргүүд нь байгууллагдсан цаг үеээсээ үндэслэн үүрэг нь харуул хамгаалалтын үүрэг байснаас гадна төр засгийн удирдлагын алдаатай оноотой явуулж ирсэн олон бодлыг шийдвэрийг хэрэгжүүлэхдээ ДХГ-ын ажилтануудтай, тэдпий удирдлага дор ажилласан байдаг. Ерөнхий сайд асан Д.Бодоо, Богдхааны торгон цэргийн жанжин Саж лам Сангийн яамны сайд С.Данзан зэргийг баривчлах, баруун хязгаарыг салан тусгаарлах бодаого үйл ажиллагаа явуулж байсан, Жалам Дамбийжанцанг устгах ажиллагаа гээд олон түүхийн ээдрээтэй үйл явдалд оролцон цэрэг хүний ёсоор даалгасан үүргийг биелүүлж явсан түүхтэй.

Их жанжин Д.Сүхбаатарыг нас барсаны дараа шашны болон Монгол уламжлалын дагуу ихс дээдсийг бие барахад хийдэг оршуулгын үеийн зан үйлийн нэг болох хүрээний ядууст хишиг тарааж буян үйлдэх ажлыг чухамхүү ДХГ-ын тусгай салааны цэргүүд гүйцэтгэж, Их жанжныхаа шарилын өмнө хувьсгалын үйл хэрэгт үнэнч байхаа тангараглаж байсан нь Дотоодын цэргийн үүсэл хөгжил Их жанжинтай салшгүй холбоотойн илрэл билээ.

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагчийи нэгдүгээр орлогч,
Штабын дарга хурандаа Г.Мөнхдөл
Эх сурвалж: "Монцамэ"  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш