logo
В.В.Саймойленко: Манай нефтийн үнэ Монголын ифляцид нөлөөлөхгүй

В.В.Саймойленко: Манай нефтийн үнэ Монголын ифляцид нөлөөлөхгүй

2012/05/18
ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд В.В.Самойленко “Оросын Холбооны Улс ба Монгол Улсын эдийн засгийн хамтын ажиллагаа” сэдвээр сэтгүүлчидтэй ярилцлаа. "Зангиагүй уулзалт" хэмээн нэрлэсэн энэ ярилцлагын үеэр хоёр орны эдийн засаг хамтын ажиллагаа, цаг үеийн зарим асуудлын талаар сонирхлоо.

 -1990-ээд оноос хойш манай хоёр орны эдийн засаг, хамтын ажиллагаа нилээд хөндийрсөн. Гэхдээ цаашид энэ байдал дээрдэх үе рүүгээ орж байна гэж ойлгож байгаа. Энэ тал дээр таны бодол?

 -2006 оноос хойш манай хоёр улсын хооронд, стратегийн түншлэлийн хүрээнд хамтын ажиллагаа ихээхэн эрчимтэй, өвормөцөөр хөгжиж байна. 2009 онд тэр үеийн Ерөнхийлөгч Д.АМедведев Монгол Улсад айлчлах үеэр Монгол, Оросын харилцаа стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэх тухай баримт бичигт гарын үсэг зурсан. 2011 онд ОХУ-ын ДНБ-ий жилийн өсөлт 4.3 хувь байсан. Энэ бол их сайн үзүүлэлт. Инфляцийн түвшин зургаан хувиас доош буусан. 2008, 2009 оны эдийн засгийн хямралыг манай улс иргэддээ ямар нэгэн хүндрэлгүйгээр даван туулсан. ОХУ-ын хувьд хөрш орнуудтайгаа, мөн бусад гадаад эерэг сайн харилцааг хадгалж, хөгжүүлэх эрмэлзэлтэй байдаг. Бид Монгол улсыг эдийн засгийн хувьд хүчтэй, улс торийн хувьд тайван орон гэж үздэг. Манай хоёр орны хамтын ажиллагаа цаашид ямар чиглэлээр илүү ахицтай, хурдан хөгжих вэ гэдгийг хаана хаанаа тунгааж байгаа. Ойрын 10 жилд харилцаагаа яаж хогжүүлэх вэ гэсэн асуудлын үндэс суурийг тавьж байгаа гэж ойлгож болох юм. Тухайлбал, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын тал дээр хэрхэн анхаарах тухай асуудалд санаа тавьж байна.

-Манайх нефтийн хувьд Оросоос бүрэн хараат гэж хэлж болно. Нийт нефтийн хэрэглээнийхээ 90 гаруй хувийг танай улсаас итпортлон авч байна. Тэнд нефтийн үнээ бага ээрэг осгоход л манай инфляци өсч байдаг. Энэ тал дээр уян хатан бодлого барих боломж хэр байдаг юм бэ?

 -Монгол Улс өөрөө өөрийнхөө газар нутгаас нефть олборлоод эхлэх юм бол байдал арай өөр болж болох байх л даа. Өнөөдрийн байдлаар ОХУ-аас авахаас өор аргагүй байдалтай байна. Монголдуул уурхай илүүтэй хөгжиж байгаатай холбоотой дизель түлшний хэрэглээ нэмэгдэж байна. Нөгөө талаас Монгол Улс манаихаас ч илүү үнэтэй нефть импортлох хүсэлтэй байгаа гэж би ойлгож байгаа шүү. Монголын инфляци, манай улсын нийлүүлж байгаа нефтээс шалтгаалж байгаа гэдэгт би эргэлзэж байна. Нефтийн үнэ бол дэлхийн зах зээл дээрх үнээс шалтгаалан хэлбэлзэж байдаг.

-Шинээр сонгогдсон ерөнхийлөгч В.Путин шгггэлдээ нефтийн үнээ өсгөх тухай санааг хэлж байсан. Монголчуудын хувьд дахин нефтийн үнэ өсөх вий гэсэн айдас байгаа юм л даа.

 -Нефтийн үнэ өсөхөд шалтгаалдаг хэд хэдэн хүчин зүйл байдаг. Жишээлбэл Ойрхи дорнодод байдал хурцдаад ирвэл шууд л нефтийн үнэд нөлөөлдөг. Дэлхийн улс орнуудад болж байгаа янз бүрийн үйл явдлууд үнэ өсөхөд нөлөөлж байдаг. Ерөөс дэлхийн хэмжээнд нефтийн үнэ өсөх хандпагатай байгаа. Орос орон бол хамгийн их нефтийг олборлож, хамгийн их экспортолдог. Экспортоороо Саудын арабын өмнө орж, дэлхийд нэгдүгээр байранд явж байна. Нефть экспортолдог орнуудын нефтийн үнэ өндөр байдаг нь муу талтай. Ингэхээр бусад салбарын өсолт, хөгжил нь удааширчихдаг. Тийм болохоор бид хэзээд энэ бүтээгдэхүүний үнэ шударга бөгөөд боломжийн байх ёстой гэж үзсээр ирсэн. Монголын хувьд шатах, тослох материалын хэрэгцээ шаардлага их учраас үүнд ихээхэн анхаарлаа хандуулах нь зүй ёсны юм. Гэхдээ үнэ бол ОХУ-аас биш дэлхийн зах зээлээс шалтгаална. Ер нь Оросоос авч байгаа нефтийи бүтээгдэхүний үнэ оор аль нэг орноос худалдан авах нефтийн бүтээгдэхүүнээс хавьгүй хямд гэдгийг ойлгох учиртай юм шүү. 'Ганай орон хэрвээ өөрийнхөө орноос нефть олборлоод эхлэх юм бол одоо манайхаас авч байгаагаас илүү өртөгтэй байх магадлалтай. Тийм болохоор энэ асуудалд шшээд цогц байдлаар хандах хэрэгтэй л дээ. Танайд уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж эхэлснээс үүдээд нефтийн бүтээгдэхүүний захиалга ч нэмэгдсэн. Хэрэгцээ ингэж өснө гэдгийгхэн ч урьдчилан тааварлаж чадаагүй. Урт хугацааны гэрээ хэлэлцээр байхгүй болохоор бид байгаа боломжиндоо тохируулж л зохицуулж байна. Хэрэв урт хугацааны гэрээ хэлэлцээр хийгдчих юм бол нийлүүлж байгаа тал нь ямар үед яаж зохицуулах хариуцлагаа хүлээх боломжтой.

-Хуучин цагт олон Монгол залуус танай улсад суралцаж мэргэжил эзэмшиж байсан. Одоо манайд уул уурхайн салбар хөгжиж байгаатай холбоотойгоор энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн боловсон хүчин олон хэрэгтэй болж ирлээ. ОХУ-ыН тэтгэлгээр оюутан суралцуулах боломж байдаг болов уу?

 -БНМАУ-аас ЗХУ-д суралцсан нийт суралцагчдын тоо бараг 60 гаруй мянгад хүрсэн байдаг. Эдгээр нь бүхий л салбарын мэргэжлээр суралцсан гэж ойлгож болно. Сүүлийн жилүүдэд ОХУ-ын засгийн газрын тэтгэлгээр жил бүр 300 орчим монгол оюутан суралцаж байна. Тэдний 250 орчим нь дээд сургуульд, бусад нь аспирантур, докторантурт суралцаж байгаа. Үүнээс гадна өөрийнхөө төлбөр зардлаар суралцаж байгаа оюутнууд ч цөөнгүй байна. ОХУ-д суралцъя гэсэн монгол оюутан залуус олон байдаг ч хэлний бэрхшээл гарч ирдэг. Тийм болохоор энэ чиглэлээр суралцах залуусын орос хэлний мэдлэгийг нь эх орондоо боломжийн хэмжээнд дээшлүүлсний дараа ОХУ-д суралцуулвал илү үдөхөмтэй юм гэдэг асуудал байна.

-Хөрөнгө оруулалтын тал дээр манай улстай хамтарч ажиллах ямар төлөвлөгөө байна вэ?

-Эрдэнэт үйлдвэр, Улаанбаатар төмөр зам, Монголросцветмет нэгдлийг байгуулахад оруулсан хөрөнгө оруулалтын талаар бараг яригддаггүй. Эдгээрт оруулсан хөрөнгө оруулалтыг нийт дүнгээр нь ярьж бичдэггүй. Энэ бол маш их хэмжээний хөрөнгө оруулалт байсан. Харин сүүлийн үед энэ хэмжээний томоохон зүйлүүд хийгдсэнгүй. Яриа хэлэлцээрийн хэмжээнд байгаа зарим нэг хөрөнгө оруулалтын асуудал бий. 2007 оны үед «Полиметан» гэж оросын компани Асгатын мөнгөний ордод томоохон хөрөнгө оруулалт хийх эрмэлзэл байсан. Дараагаар нь Монголын энэ талын хууль тогтоомжид өөрчлөлт ороод энэ асуудал талаар болсон. Тийм учраас тухайн компани өөр улсад хөрөнгө оруулалт хийхээс өөр аргагүй болсон тохиолдол бий. 2009, 2010 онд Оросын талаас, Монголын төмөр замыг хөгжүүлэхэд нэг сая долларын хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байсан. Энэ нь одоо болтол хэрэгжихгүй байгаа. Өөр бусад олон зүйл дээр манай талаас хороиго оруулалт хийх хүсэл эрмэЛзэл байгаа ч дорвитой шийдэлдхүрэхгүй л байна.

-Монголд амьдарч байгаа орос иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа ямар нэгэн асуудал гарч байна уу?

-Одоогоос хориод жилийн өмнө олон мянган орос иргэн Монголд ажиллаж амьдарч байлаа. Өнөөдөр 1300 орчим ОХУ-ын иргэн байнга оршин сууж байна. Эдгээрийн дунд гурав дөрвөн үеэрээ танай улсад амьдарч байгаа иргэд цоенгүй. Монгол хэлийг сайн эзэмшсэн, монголчуудаас ялгарахааргүй ярьдаг орос иргэд олон байна. Монгол хүнтэй гэр бүл болоод амьдарч байгаа иргэд ч байна. Мөн олон жил ажиллаж амьдраад, эндээ дасчихсан олон орос иргэн бий. Тэдгээр иргэдийн маань байдал тийм ч амаргүй байна. Тухайлбап тэтгэвэр тэтгэмжийн асуудал дээр, ажид ороход гэх мэтийн зүйлүүдэд хүндрэлтэй асуудал үүсдэг. Энэ бүх асуудлыг шийдэхэд амаргүй л дээ.

Г.Урантуяа 
Эх сурвалж: "Монцамэ"

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш